Таван саяас дээш дүнтэй БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГ зогсоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 10

Үндэсний их баяр наадмаар  орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн системийг 2022 оны долоодугаар сарын 8-ны 16:15 цагаас 2022 оны долоодугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд зогсоолоо. 

Тиймээс дээрх хугацаанд хийсэн 5 сая төгрөгөөс дээш буюу их дүнт банк хоорондын гүйлгээ долоодугаар сарын 18-ны 09:15 минутаас эхлэн дамжигдах аж. 

Харин банк хооронд бага буюу 5 сая төгрөгөөс доош дүнгээр, мөн банк дотор шилжүүлэх тохиолдолд төлбөр тооцоо хэвийн хийгдэнэ.
 


 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ha ha ha (66.181.187.112)  2025 оны 03 сарын 13

yamar ih dun be 5 saya ha ha ha

1  |  0
Top