Хүй 7 худагт уяачдын наадам үргэлжилж байна

2022 оны 07 сарын 13

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн торгон мандлын дэвжээнд Уяачдын наадам үргэлжилж байна. Яг одоо наадмын нэгийн даваа явагдаж байна.

Энэ өдөр эрлийз морьдын гурван насны морьдын уралдаан явагдахаар эрлийз дээд насны морьд уралдаад байна.

Энэ уралдаанд газар газрын хурдан хүлгүүдээс шандас хүчээрээ цойлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор морь торгон жолоогоор өргүүллээ. Морийг Нямдоржийн Билэгтсайхан хэмээх 11 настай хүү унаж хурдлуулав.

Энэ жилийн уралдаанд нийт 130 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 103 морьд гарааны зурхайгаас хөдөлсөн юм.


 

Түрүү магнай:  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

Аман хүзүү: Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 922 дугаартай зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)

Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай хээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)

Айргийн дөрөв: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 930 дугаартай хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)

Айргийн тав: Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын 1888 дугаартай хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(64.119.26.170) 2022 оны 07 сарын 14

Бөхчүүдийн наадам хийдэг болмоор байна

1  |  0
Top