АИ-92 автобензиний үнийг он дуустал нэмэхгүй байх ЗОХИЦУУЛАЛТ хийжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 18

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2020 оноос тасралтгүй өссөөр байгаа ба сүүлийн дөрвөн сарын хугацаанд 1 баррель нь 100 ам.долларыг давсан хэвээр байна. Үүний улмаас ОХУ-аас манай улсад нийлүүлэх бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ сар бүр нэмэгдэж байна.

Тухайлбал, долдугаар сард нийлүүлэх нэг тонн АИ-95 автобензиний импортын хил үнэ өмнөх сараас 81 ам.доллароор нэмэгдэж 1355 ам.доллар, АИ-98 автобензин 1405 ам.доллар, дизель түлшний үнэ тонн тутамд 200 ам.доллароор нэмэгдэж, 1295 ам.доллар, АИ-92 автобензиний тонн тутмын үнэ 1285 ам.доллар болжээ.

УУХҮЯ, ОХУ-ын Роснефть компани хоорондын хэлцлийн үр дүнд Аи-92 бензинийг 4-6 дугаар саруудад хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч жижиглэн борлуулалтын үнийг зах зээлийн үнээс 24.3-30 хямдралтай үнээр худалдаалах нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин энэхүү хэлцлийг үргэлжлүүлэх тохиролцоонд хүрснээр иргэд он дуустал 1 литр Аи-92 шатахууныг 2390 төгрөгөөр худалдан авч, литр тутамд 1340 төгрөгийг хэмнэх боломжтой болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top