Л.Наранбаатар: "Хөтөлийн цемент шохой" компанийн ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ саадгүй явагдаж байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

"Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн ажиллагаа зогссон асуудлаар тодруулж, газар дээрээс нь мэдээлэл хүргэж байна.

"Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цемент үйлдвэрлэдэг хамгийн гол үйлдвэр болох Чулуунцарын үйлдвэрийн үйл ажиллагаа есдүгээр сар хүртэл зогссон болон түүнийг ажилд орж, энэ компани төрийн өмчит компани болсноос хойш ийм асуудал гарлаа хэмээн сошиалаар шуугиж байгаа талаар дараах тайлбарыг өглөө.

Л.Наранбаатар "Компанийн нууцад хамаарах Гүйцэтгэх захирлын тушаалыг яагаад ч юм олон нийтэд задлаад тавьчихсан байна билээ. Түүн дээр агуулга нь задгай цементийг хэрэглэгчдэд нийлүүлэхгүй, шуудайны нөөцөө нэмж аваарай, ууттай цементийг хэрэглэгчдэд хүргэх ажлаа шуурхай зохион байгуулаарай гэсэн утга агуулгатай Гүйцэтгэх захирлын тушаал байгаа юм. Үүнийг манай дотоодоос хэн нэгэн нь ил гаргаж тавьсан гэсэн үг шүү дээ. Ил гаргаж тавиад, цементийн үйлдвэр нь зогсчихсон юм байна, ид сезон нь эхэлчихсэн байхад асуудал үүслээ гэсэн хар пиарыг л явуулж байгаа юм байна л даа. Үйлдвэр бол зогсоогүй, ажиллаж байгаа. Одоо та бүхэн манай цементийн тээрэм цехийн хажууд зогсож байна. Ороод харах юм бол үйлдвэрийн гурван тээрэм гурвуулаа жигд ажиллаж байгаа. Ямар нэгэн доголдол сааталгүй ажиллаж байгаа" гэлээ.

Харин цементийн тээрэм рүү орохоос өмнөх чулуунцарын үйлдвэрийн тухайд, төрийн өмчид шилжсэнээс хойш зургаан сард нэг удаа сольдог тоосго нь хоёр жил ажилласнаас үүдээд технологийн шаардлагын дагуу, маш том эвдрэл гарах эрсдэлтэйгээс болж ажиллаж болохгүй хэмээн долоодугаар сард зогсоосон байна. Энэ асуудлыг эртнээс ярьж байсан бөгөөд галд тэсвэртэй, онцгой бүтээгдэхүүн болох уг тоосгыг Монголд үйлдвэрлэдэггүй учир Хятадаас шууд худалдан авах гэрээ хийжээ. Гэрээгээ байгуулаад, тоосго үйлдвэрлэх үйл явц явагдаж байгааг "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэллээ.

Үйлдвэрлээд, тээвэрлээд авчирсан тоосгоо буцаагаад угсарч тавихад хугацаа зарцуулагдах аж. Энэ хугацаа нь есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн чулуунцарын үйлдвэртэй холбоотой бөгөөд цементийн үйлдвэртэй огт холбоогүйг хэлж байна. Чулуунцарын үйлдвэр долоодугаар сард зогсоох хүртлээ хоёр сарын нөөц бүрдүүлсэн байжээ. Цемент үйлдвэрлэх уг нөөцөөрөө үйлдвэр есдүгээр сарын 1-нийг хүртэл хоногт 3000 тонн цемент үйлдвэрлэх нөөцөөрөө тасралтгүй ажиллана гэдгийг "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэлж байна. 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(202.9.46.138) 2022 оны 07 сарын 24

Зах зээлийн 20-30 хувийг эзэлдэг том үйлдвэр байна. Харин ч гайгүй аваад явахаар ирээдүйтэй залуу юмаа. Жижиг том ямар ч үйлдвэрлэл бэрхшээл сорилтон дунд явагддаг биз дээ. Амжилт хүсье залуу минь

0  |  0
За(192.82.90.79) 2022 оны 07 сарын 23

Монголд цементийн тээрэм олон байгаа гол нь чулуунцар үйлдвэрлэдэг үйлдвэр шүүдээ тэр л ажиллахгүй бол ямар цементийн үйлдвэр гэхэв мэргэжлийн бус хүн ингэж л попордог байх одоо Монголд байгаа цементийн тээрмүүд цемент үйлдвэрлэж байна гэж попорч болох нь кккк

0  |  0
Худалч пиздаа наранб(66.181.160.79) 2022 оны 07 сарын 23

ХУДАЛЧ ПИЗДАА НАРАНБААТАР

0  |  0
Zochin(66.181.161.60) 2022 оны 07 сарын 23

Sain ajilj bga shuu ene hund ued\n

1  |  1
Иргэн(66.181.161.30) 2022 оны 07 сарын 22

Мэргэжлийн хүнээр удирдуулаачээ

0  |  0
зочин(103.212.116.48) 2022 оны 07 сарын 22

Яамны тэр нөхөр нөгөө талын хөлсний этгээд болох нь тодорхой боллоо. Тэрийг яаралтай зайлуул

1  |  0
зочин (202.131.243.186) 2022 оны 07 сарын 21

үйлдвэр зогссон эвдрэлтэй гэж мэдээлэл өгсөн хүн ямар учиртай вэ

0  |  0
Эгэл(66.181.161.116) 2022 оны 07 сарын 23

Сайн ажиллаж хүний мууд дурлагсадыг хийх юмгүй болгоорой.Амжилт

7  |  0
Tsog(103.57.94.191) 2022 оны 07 сарын 20

Daldaga\n

0  |  0
Зочин(202.55.188.118) 2022 оны 07 сарын 20

МАК МОНЦЕМЕНТ мэтийн дамчдадм дахиад цохилт өгөөч. Ваоноор оруулж ирээд үйлдвэр зогсоогүй хэвийн бна гээд 15 мянгаар зарж бна гэдгээ зарлаач

0  |  0
Шанаа(202.126.90.81) 2022 оны 07 сарын 20

Үндэсний үйлдвэрүүдэд татаж унагах нь дээ. Хөтөл уүг учир алдагдал хүлээгээд 3 жил л ажиллана. Тэгээд бүх үйлдвэр байхгүй болох

0  |  0
dj(202.126.88.235) 2022 оны 07 сарын 20

unen ichih bulchithaigui hun ymaa yaandaa

0  |  0
irgen(202.131.233.82) 2022 оны 07 сарын 23

сайн байна!

3  |  0
зочин(103.57.94.32) 2022 оны 07 сарын 23

монголчууд хар пиарын өвчин туссан юм биш үү дээ муу л байвал баярлах муухай өвчтэй улс болж дээ хааяа эерэг зүйл ярьж сурья

2  |  0
Мөнх(192.82.75.10) 2022 оны 07 сарын 20

байгууллагын тушаалыг нууцлаад байхдаа яахав дээ. Дурак

0  |  0
Top