2012 оны 11 дүгээр сарын 28-нд Шинэ Зеландад нээлтээ хийж, тэр оныхоо 12-р сарын 12-нд олон улсын кино театруудын дэлгэцнээ амилсан "Хоббит" уран сайхны киног манай монголчууд андахгүй. Тэгвэл тус кинонд Хоббитуудын дүрийг бүтээсэн жүжигчид 20 жилийн дараа уулзаж, гэрэл зургаа албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна.
1937 онд хэвлэгдсэн Ж.Р.Р.Толкейний Үлгэрийн зохиол "Хоббит" номоор 2012 онд найруулагч Питер Жаксон гурван цуврал киноны эхний хэсэг болох "Хоббит - Санаандгүй Аялал" үлгэрийн киног бүтээжээ. Энэ киноны II анги "Смогийн сүйрэл" 2013 онд, III анги "Дахин ирсэн нь" нэртэйгээр 2014 онд бүтээгдсэн юм. Эдгээр кинонууд Жаксоны өмнө гаргасан "Бөгжний эзэн" киноны өмнөтгөл болох юм. Киноны үйл явдал нь "Бөгжний эзэн" үлгэрийн үйл явдлаас 60 жилийн өмнө Дунд тивд өрнөж байгаагаар эхэлдэг билээ.
Тус кинонд Жеймс Несбит, Кен Стотт, Эвангелин Лилли, Ли Пэйс, Люк Эванс нар багтсан ба "Бөгжний эзэн" киноны Кейт Бланшетт, Орландо Блум, Иан Холм, Кристофер Ли, Хюго зэрэг хэд хэдэн жүжигчид тоглосон байна.
Кинонд гардаг ид шидийн мэт таягуудыг "Weta Digital"-ийн удирддаг визуал эффект бүхий "Weta Workshop" урласан байна.
Цувралын хоёр дахь ангийг 2013 оны 12 дугаар сарын 2-нд Калифорни мужийн Лос Анжелес хотын "Долби" театрт нээсэн бол төгсгөлийн ангийг 2014 оны 12-р сарын 1-нд Лондоны "Одеон Лестерийн талбай"-д нээжээ. Энэхүү цувралд кино сонирхогчид олон янзын үнэлгээ өгч байсан ч тус кино санхүүгийн амжилтад хүрч, дэлхий даяар 2.938 тэрбум ам.долларын орлого олсон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой цуврал киноны нэг болсон юм. Үүгээр ч зогсохгүй нэлээд олон кино наадмын дээд шагналыг хүртсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )