Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, цогцсыг нуусан байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, цогцсыг нуусан гэмт хэрэгтнийг яаралтай эрэн сурвалжилж, саатууллаа.

Тодруулбал, өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт 38 настай, эмэгтэй У гэгч нь гадны нөлөөтэй гэртээ нас барсан байжээ. Улмаар албаныхан хэргийг шалгахад, талийгаачийн хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй А гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг нуун, хэргийн газрыг орхин явсан байсныг тогтоон, холбогдогч этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, өчигдөр буюу долоодугаар сарын 24-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top