ЗХЖШ: Цэрэг нас барсан хэрэгт холбогдуулан Ангийн захирагч тэргүүтэй 5 хүнийг ажлаас халсан

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Барилга дээр ажиллаж байсан цэрэг нас барсан болон цэргүүд сүрьеэ өвчин туссан асуудлаар ЗХЖШ-аас өнөөдөр /2022.07.25/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Өмнөговь аймагт байх Хилийн цэргийн 167-р ангийн алба хаагч зуурдаар нас барсан тохиолдол гарсан.

Үүнд ЗХЖШ-аас мэдээлэл хийхдээ "Талийгаачийн гэр бүлд нэн тэргүүнд дахин эмгэнэл илэрхийлье. Тус анги дээр Зэсвэгт хүчний хяналт шалгалтын газар, Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагчийн газраас албан шалгалт явуулсан. Энэ мөрөөр хэд хэдэн арга хэмжээг авсан. Тодруулбал, 0167 дугаар ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, офицерийн албанаас нь буулгасан. Мөн түүнчлэн ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нарын нэр бүхий гурван хүнийг Төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргаж, сахилагийн арга хэмжээ авчээ. Нас барсан хэргийг шалгахаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар ажиллаж байна. Эцсийн дүгнэлт гараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдэгдэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.23) 2022 оны 07 сарын 27

Хүн ажлаас халаад хүний хүүхдийн амийг нөхөх үү харин ч өөрсдийн дараагийн хүнээ оронд нь томилуулах томилох зам нь нээгдэж байгаа бус уу

0  |  0
Zailaa setguulchee(99.70.235.30) 2022 оны 07 сарын 26

Erguu setguulch ee Ard iim armi hilee yalgadaggui nusan taglaa huurai tsergiin gej baidaggui yumnuudiig yavuulj baidag udirdlaga ch tsar San taglaanuud yum

0  |  1
Zailaa setguulchee(99.70.235.30) 2022 оны 07 сарын 26

Erguu setguulch ee Ard iim armi hilee yalgadaggui nusan taglaa huurai tsergiin gej baidaggui yumnuudiig yavuulj baidag udirdlaga ch tsar San taglaanuud yum

0  |  1
Top