Д.Алтангэрэл: Хүүгээ ЭХ ОРНЫ ХҮҮ боллоо гээд баярлаж явлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Батлан хамгаалах яаманд “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хурал болж, мөрдэс зүүсэн албаныхан энэ өдрийг сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэвч цэргийн албанд мордоод, эргэж ирээгүй нэгэн цэргийн ар гэрийнхэн талийгаачийнхаа армийн хувцастай зургийг тэврэн гашуудан суух. Эдгээр хүмүүс бол Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан Б.Алтантулгын ар гэрийнхэн бөгөөд тэд өнөөдөр /2019.03.18/ хүүгийнхээ амийг нэхэн, Батлан хамгаалах яамны гадна суулт хийж байна. Талийгаачийн эмээ Д.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарсан. Энэ талаар яриагаа эхэлье?

-Шинжилгээний албан ёсны хариу гараагүй байхад Дорноговийн шүүх эмнэлэг урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэдэг дүгнэлтийг гаргачихсан шүү дээ. Энэ дүгнэлтийг бид эсэргүүцэж байсан. Гэсэн ч энэ хугацаанд сар шинэ, эмэгтэйчүүдийн баяр гээд олон баяр давхцаж байгаа учраас хэл ам хийж олон түмнийг үймүүлээд яахав гээд хэсэг чимээгүй байлаа. Нөгөө талаас задлан шинжилгээний албан ёсны дүгнэлт гартал хүлээцтэй хандая гэж бодлоо.

Тэгтэл шинжилгээний хариу гарсан байна. Дорноговь аймгийн шүүх эмнэлэг албан байгууллага, албан тушаалтнуудын нэр төрийг хамгаалж нөлөөлөлд орсон учраас шууд л өвчний улмаас нас барсан гэдэг албан ёсны дүгнэлт гаргасан байна.

-Шинжилгээний комиссыг дахин томилж байсан. Энэ комисс Дорноговийн шүүх эмнэлгийнхтэй ижил дүгнэлт гаргасан уу?

-Бид урьдчилсан дүгнэлтийг эсэргүүцэж байсан учраас дахиж шинжилгээний комисс томилох хүсэлт гаргаж Эрдэнэт хотод шинжилгээг хийсэн.

Хоёрдахь комисст шинжээч эмч нараас гадна төрсөн ах нь, хоёр өмгөөлөгч, Эрдэнэтийн байцаагч нар байлцсан. Хоёрдахь шинжилгээний комиссоос, уруулан дотор язралттай, улаан хоолой цус хуралттай, нуруу ууц бяцарсан, уушгинд цус хуралттай гадны нөлөөллөөс үүдсэн хөхрөлтүүдтэй байна гэсэн протокол хөтөлж явуулсан. Гэтэл энэ албан ёсны гэсэн дүгнэлтээр хэт ачааллаас үүдээд зүрх зогссон гэсэн. Бид нар энэ оношийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Батлан хамгаалахын сайдад бид нарын зүгээс өргөдөл өгсөн ч хариуг одоо хүртэл өгөөгүй байна.

-Хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ? Та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Шалгалт явагдаж байгаа л гэсэн. Гэхдээ энэ хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт эргэлзэж эхэлсэн. Бид нар өнөөдөр ямар учраас энд зогсож байна вэ гэхээр, миний хүү цэргийн албанд яваад, тангарагийн баяр дээрээ аав ээжийн хүүхэд байсан бол эх орны хүү боллоо гэж хэлэхэд Төрийн дуулал эгшиглэж байсан юм. Тэр үед бид нар хүүгээрээ маш их бахархаж, хүү минь эх орноо хамгаалах эр цэрэг боллоо гээд баярлаж байсан. Гэтэл өнөөдөр цэргийн баярын өдөр бид нар уй гашууд дарагдаад, шударга бус үйлдэлд эрх ашгаараа хохироод байж байна.

-Батлан хамгаалахын сайдад өгсөн өргөдлийн тухайд? Ямар агуулгатай өргөдөл өгсөн юм бэ?

-Тэр өргөдөлд гурван зүйл тусгасан. Нэгдүгээрт, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. Албан тушаалтан, байгууллагын нэрийг хамгаалж олон түмэнд буруу зөрүү мэдээлэл түгээж, шинжилгээний хариу гарахаас өмнө гадны нөлөөгүй гэж мэдээлсэн нь хэргийг зөвөөр шийдвэрлэнэ гэхэд эргэлзэхэд хүргэж байна. Тийм учраас хэргийг үнэн мөнөөр шийдэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн.

Хоёрдугаарт, цэргийн албанд явж байгаа аавын хүүхдүүдийг амь нас эрүүл мэндээр нь хохироохгүй байхын тулд цэргийнхээ дэглэм, журам, сахилга бат хариуцлагад эрс шинэчлэлт хийхийг хүссэн.  

Гуравдугаарт, хүүгээ цэргээс халагдаж ирэхийг хүлээгээд сууж байсан ээж нь өнөөдөр ганцаараа үлдчихээд энэ их сэтгэлийн шарх, дарамтыг дааж чадахгүй бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Энэ улс орон хүний алтан амийг яаж үнэлдэг юм бэ, хүний хүүхдийн алтан амийг төлж өгөхийг шаардсан.

-Тухайн өдөр цэргийн ангид болсон явдлын талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Хэрэг гарсан өдөр ротын дарга нь үзлэг хийхэд цэргүүдээс утас гарсан байгаа юм. Тэр утаснаас үүдээд цэргүүдийг дэглэх үүргийг бага даргатаа өгсөн. Бага дарга үүргийн дагуу цэргүүдийг хоол идсэний дараа нь хөнжил, пүүгээг нь үүрүүлээд гүйлгэсэн байгаа юм. Түүний дараа галуун цуваагаар явуулж байхад гурван цэрэг унасан. Тэгтэл нөгөө гурван цэргийг гурвууланг нь өшиглөхөд нөгөө хоёр нь босоод манай хүү босч чадаагүй. Тэгэнгүүт учиргүй их зодож цохисон гэж байгаа юм. Хажууд нь байсан нэг цэрэг бага даргад болиоч ээ гэхэд, чи ийм болгуулмаар байна уу, ийм болгож чадна шүү гэсэн. Тэгэхэд манай хүү би яах вэ, чи амиа бод гэж хэлсэн. Тэгээд л босож чадахгүй байхад нь хоёр цэрэг сугадаж казармд нь оруулж ирсэн. Хувцасаа тайлаад өлгөж ч чадахгүй ийм хэмжээнд хүртэл дэглэсэн. Таталт өгөөд унахад нь нэг цэрэг суганаас нь чирээд л камергүй хэсэгт аваачсан. Цаг гарны дараа эмнэлгийн хүн орж ирэнгүүтээ буцаж гараад, эмч нь орж ирээд тэгээд л хөнжилд нь боогоод гарсан байгаа юм. Ийм л үйл явдал болсон байгаа юм.

-Талийгаачтай хамт дэглүүлсэн цэргүүд цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгсөн гэж дуулсан?

-Энэ бол цэргүүд хэлсэн үг. Манай хүү өмнөх өдөр нь 5:40 цагийн үед амьсгал хураасан. Түүнээс хойш дэглүүлсэн цэргүүд номхон зогссон хэвээрээ байцаалт өгнө гээд зогсож байсан. Бид нарыг очиход цагдаад байцаалт өгч эхлээгүй байсан үедээ бидэнд хэлсэн үг. Гэтэл одоо бол тэр цэргүүд үнэн үгээ бараг хэлэхгүй байх. Халагдсаныхаа дараа л хэлэх байх. Энэ үгийг үнэнээр нь хэлүүлж чаддаг мөрдөн байцаагч байвал үнэхээр чадварлаг гэж бодох юм. Гэхдээ цэргүүд одоо хэлэхгүй ч байж болох юм.

-Та бүхэн хэзээ хүртэл суулт хийх вэ?

-Бид нар эхнээс нь өнөөдрийг хүртэл бүх зүйлийг мэдэж байгаа учраас, энэ хэргийг буруугаар шийдэх гэж байгааг мэдсэн учраас өнөөдөр үгээ хэлж байна. Уг нь бид их хүлээцтэй хандсан. Баяр ёслолыг өнгөрөөсөн, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээсэн. Гэтэл дүгнэлт нь бидний сэтгэлд хүрсэнгүй, яам тамга нь биднийг тоосонгүй. Тиймээс л бид нар арга буюу ард түмэндээ үнэн үгээ хэлэхээр өчиж байна. Өнөөдөр баярын хурал хийгээд тарж байх шиг байна. Дотор байгаа улсууд биднийг гадаа байгааг мэдэж байгаа. Батлан хамгаалахын сайдтай уулзах бодолтой байна. Эсвэл сайдыг бүрэн төлөөлж чадах хүнтэй уулзмаар байна. Уулзатлаа сууна даа. Өнөөдөр бид нар гурвуулаа ирж суулаа. Яам тамгаа хүндэлж байна, энэ баярыг хүндэлж байна олон түмнийг турхираад яахав. Олон нийтийн дэг журмыг бодоод үгээ хэлэхээр сууж байна даа.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бид(192.82.64.251) 2019 оны 03 сарын 21

Цэрэгт яваагуй юмнууд юугаа мэдэж гонгиноод байна. Олон аавын хевгууд цугласан газар янз бурийн юм болж л байдаг. Ачаалал даахгуй бие муутай байсан бололтой харамсалтай юм

0  |  0
Eej hun bn(202.21.127.169) 2019 оны 03 сарын 20

Sayahan TV geer garch bsn, Tsergiin bayaraar Tsergiinhen ih shagnuulj haragdana lee, ter uyed nadad UGUI TSEREGT ALTAN AMIA ALDAJ BAIHAD ED NAR YAHAARAA SHAGNAL AVCH BAIDGIIN GEJ BODOJ BSN uuniig buhii l huutei hun bolgon l bodson baih, Batlan Hamgaalahiin said ogtsroh yostoi, TSEREG ARMID SHINECHLEL HEREGTEI, ALTAN AMIA ALDSAN HUUGIINHEE, EREMDEG ZEREMDEG BOLSON HUVGUUDED URTEI SHUU, bolohgui bol er ni bugdeeree ochij demjine shuu humuusee!!!!

0  |  0
Deslegch(174.195.134.8) 2019 оны 03 сарын 19

Ardin hyy yaduu bol hohirood yldene dee

0  |  0
Nom(75.170.129.4) 2019 оны 03 сарын 19

Zav zaigaaraa ochood xamtdaa zogsood tus boltsgooie xymyysee. Shudarga bus niigemd iim zuil bidnii xend ch toxioldoj bolno. Bie bienee odoo l demnej, demjixgui bol XEZEE BID DEMJIX YUM BE???

1  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 03 сарын 19

Ter muu aTsereg armiin medleggyi huiten tsaraitai hogshin muuhai tsaraitai said uhaantai nowshiig zailuulaacnee Tsergiin ar gert ami nasiig ni hohiroosnii tolbor 100 sayas ih mongo ogoh heregtei

1  |  0
Уншигч(92.13.1.106) 2019 оны 03 сарын 19

Энэ угаасаа арай дэндүү хэрэг...тэр цэргийн ангийн дэглэсэн ахлагчаас эхлээд захирагч хүртэл бүгдэд арга хэмжээ авах хэрэгтэй..эрүүл саруул залуу үүв зүгээр байж байгаад унаад өгөх үү....гадны нөлөөгүй гээл хуцацгаадий...

1  |  0
tsas(122.201.21.70) 2019 оны 03 сарын 19

ee chaawaas iim humuusiin hajuugaar garaad bayarlah ym bhdaa ted ene hurlaa tarj garaad emgwnwl ilwrhiilj ene humuusiin zowlong huwaaltsah buleen setgeltwn bn uu hartsagaaya

1  |  0
Zochin (49.0.212.20) 2019 оны 03 сарын 18

Huni nyalh huug zodoj alchihaad yu yarina ve.eruul saruul tseregt tentseed yavsan biz dee.18 han nastai huu shuu dee

0  |  0
ЗОЧИН(202.131.228.131) 2019 оны 03 сарын 18

ЗӨВ.

0  |  0
saraa(202.21.125.170) 2019 оны 03 сарын 19

Zub sh dee.Mongol irgenii ami nohoinoos dor bolno gej b.h uu

1  |  0
Top