Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, Тогтвортой” хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Стандарт энд Пүүрс /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2022 оны зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээж байгаагаа 2022.07.21-ны өдөр мэдэгдлээ.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд:
 

  • БНХАУ-ын хилийн боомтын хязгаарлалтын улмаас Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5%-иар өсөх магадлалтай байна;
     
  • Хилийн боомтын асуудал шийдэгдэж, уул уурхайн түүхий эдийн экспорт хэвийн гарч эхэлснээр ирэх онд эдийн засгийн өсөлт 6%-д хүрнэ гэж таамаглаж байна;
     
  • Ковид-19 цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа бөгөөд 2022 оноос төсөв, санхүү, өрийн нөхцөл байдал болон гадаад орчин мөн сайжрах төлөвтэй байна.


Хавсралт файл: Mongolia 'B' Ratings Affirmed

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top