2022 оны II улирлын НӨАТ буцаан олголтыг 1.13 сая иргэнд 61.4 тэрбум төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхлээд байна.
Хуулиа биелүүлэн хамтран ажилласан татвар төлөгчиддөө баярлалаа.
Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авахын зэрэгцээ цахимд системд бүртгүүлсэн баримтаараа сар бүр урамшууллын сугалаанд хамрагддаг байв.
Харин иргэд сугалааг цуцалж, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхийг шаардсаны хариуд Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна" хэмээн 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 1 )
НЭМҮҮ ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫНХАА БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ 10% БОЛГОХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ? УЧИР НВЬ ХОНЖВОРТ СУГАЛАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОСОН НВ ХЭДЭН ЗУУН ТЭР БУМ ТӨГРӨГНИЙ ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА. АРД ТҮМНЭЭСЭЭ ТАТВАР НЭРЭЭР АВСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИ ШҮҮ?