Коронавирусний хор хөнөөлийг хохирол багатай давахын тулд дэлхий нийтээрээ сүүлийн 2 жил гаруй хугацаанд хөл хориотой байсан. Аажмаар олон улс хөл хориогоо сулруулсан тул Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон болсон.
Хилээ бүрэн нээж байгаа шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлахдаа "цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо. Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Магадгүй вакцинд хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй" хэмээв.
Ийнхүү хилээ нээснээс хойш 73672 жуулчин Монгол Улсыг зорин иржээ.
Сэтгэгдэл ( 0 )