Лууван, төмсний үнэ 150 хувиар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 31

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний зургаан сарын бараа үйлчилгээнийг үнийг дундаж өмнөх жилийн дүнтэй харьцуулжээ. Ингэхэд Аи-92 бензин 64,8 хувиар, орон сууцны айлын 1 м3 усны үнэ 50,7 хувиар,цемент 1 уут нь 46,6 хувиар нэмэгдсэн байна. 

Харин зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хувьд лууван 1кг нь 1786 төгрөг байснаа 4561 болж 155,3 хувиар, төмс 1 кг нь 960 байснаа 2292 төгрөг болж 138,8 хувиар тус тус өссөн байна. Мөн ургамлын тос, давс, тахианы мах, амтат чинжүү, улаан лооль зэрэг бүтээгдэхүүнүүд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50 орчим хувиар нэмэгджээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top