2022 оны эхний 6 сарын байдлаар 2,350.0 сая ам.долларын 8,081.4 мян.тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,332.9 сая ам.доллар буюу 2.3 дахин өссөн бол биет хэмжээгээр 1,206.2 мян.тн буюу 13.0 хувиар буурчээ.
Мөн 1,590.7 сая ам.долларын 747.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 277.8 сая ам.доллар буюу 21.2 хувиар, биет хэмжээгээр 133.0 мян.тн буюу 21.6 хувиар тус тус өссөн байна.
Оны эхний хагаст 173.9 сая ам.долларын 1,749.9 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 377.0 сая ам.доллар буюу 68.4 хувиар, биет хэмжээгээр 2,278.6 мян.тн буюу 56.6 хувиар буурсан байна.
Мөн хугацаанд 46.9 сая ам.долларын 167.4 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 223.6 мян.тн буюу 57.2 хувиар, үнийн дүнгээр 37.9 сая ам.доллар буюу 44.7 хувиар буурав.
Мөн 155.2 сая ам.долларын 73.4 мян.тн цайрын баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 6.7 мян.тн буюу 10.1 хувиар, үнийн дүнгээр 54.1 сая ам.доллар буюу 53.5 хувиар тус тус өсжээ.
Эхний 6 сард 40.3 сая ам.долларын 2,823.6 тн молибдены баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 12.5 сая ам.доллар буюу 44.7 хувиар өссөн, биет хэмжээгээр 554.9 тн буюу 16.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Дээрх хугацаанд 514.1 сая ам.долларын 8,575.3 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 296.0 сая ам.доллар буюу 2.4 дахин, биет хэмжээгээр 4,918.7 кг буюу 2.3 дахин тус тус өсөв.
Сэтгэгдэл ( 0 )