Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр (2022.08.01) болж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өгчээ.
Үүнд:
- Барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд 2022.09.01 гэхэд аудит оруулах,
- Тендэрийн ажлын явцыг дэлгэрэнгүй танилцуулах,
- Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах,
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын норм, нормативыг шинэчлэн боловсруулах ажлыг түргэтгэх,
- Гадны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийг эрчимжүүлэх,
- Шилэн дансны хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах,
- Замын үүдийн барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудал багтсан байна.
Сэтгэгдэл ( 0 )