Монголч эрдэмтдийн тоо олшрох нь сайн хэрэг. Тэгвэл энэ өдрүүдэд манай улсад гаднын 10 гаруй орны 30 гаруй залуу монгол судлаач ирээд байна. Тэдний нэг ОХУ-ын иргэн А.Алексейтай цөөн хором хөөрөлдлөө.
-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг А.Алексей гэдэг. Би Москвагийн Улсын их сургуулийн оюутан байна. Миний хувьд монгол хэлийг хоёр жилийн өмнөөс сурч эхэлсэн. Монгол хэл сурах хэцүү. Ийм учраас хоёр жил гэдэг бол тус хэлийг сурахад бага хугацаа. Гэхдээ би монгол хэлийг сурахыг маш их хичээж байна. Илүү сайн сурахын тулд хөдөлмөрлөх болно.
-А.Алексей чи гэхдээ маш сайн ярьж байна шүү дээ?
-Тийм үү. Баярлалаа. Би Орост ирсэн монголчуудтай уулзаж, ярианы түвшингээ сайжруулахыг хичээдэг байсан. Миний бодлоор Оросын их сургуульд ярианы хэлний дадлага хийж чаддаггүй. Тиймээс монголчуудтай ярилцах, харилцах маш их шаардлагатай. Ялангуяа над шиг Монголыг судалж байгаа хүний хувьд эх хэлийг нь сайн сурах нь маш чухал юм.
-Монголд хэд дэх удаагаа ирж байгаа вэ?
-Анх удаагаа ирж байна.
-Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголын талаар туурвисан Оросын судлаачдын ном, бүтээлийг урьд нь уншиж байсан. Тиймээс ч Монголыг номноос уншиж байснаараа төсөөлж байсан. Харин өөрөө ирээд үзэхэд Монголын талаарх төсөөлөл сэтгэгдэл маань өөрчлөгдсөн шүү.
-Өмнө нь ямар төсөөлөлтэй байсан гэсэн үг вэ?
-Би Монголын түүхийг маш их сонирхдог. Эрт үеэс өнөөг хүртэлх түүхийн жимийг судалж, хичээлд сууж байсан. Судалгааны ажлууд ч хийж үзсэн. Тухайлбал, би анх Монголын Алтан ханы талаар судалж байсан /Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр Батмөнх Даян хааны ач, Барсболд хааны хоёр дахь хүү төдийгүй Мөнгөн хэмээх ихэр охин дүүтэй. Жинхэнэ нэрийг нь Анд гэдэг. Түүний ах Гүнбилиг нь Ордосыг захирч байжээ. Ах нь 1542 онд нас нөгчсөний дараа Алтан Баруун түмэнг ерөнхийд нь удирдах болж, "Түшээт сэцэн хан" цолтой болсон байна. Түүний тухай түүхийн ном товхимол, аман эх сурвалжуудаас баримт материал цуглуулж судалгааныхаа ажлыг хийж байлаа. Гэхдээ миний монгол хэл чамлалттай байсан учраас орос хэл дээр бичигдсэн номнуудаас ихэнх мэдээллээ авч байсан.
-Монголын түүхийг чамгүй судалсан байна. Харин өнөөгийн монголчуудын өнгө төрх ямар санагдаж байна вэ?
-Миний бодлоор Монголын нийслэл Улаанбаатар Европын хотыг санагдуулсан. Учир нь, өмнө нь би Европын цөөнгүй хотоор явж байсан. Одоогийн Улаанбаатарт олон давхар байшин их байдаг юм байна. Харьцангуй амгалан тайван газар шиг санагдлаа.
-Монгол, Оросын найрамдалт харилцааны тухай хэр сайн мэдээлэлтэй байдаг вэ?
-Мэдэлгүй яахав. Ер нь оросууд Монголыг социалист улс байсан үеэр нь төсөөлдөг. Тухайн үеийн зураг хөргүүд ч их байдаг. Би Орос, Монголын найрамдалт харилцааны тухай баримтат кино үзэж байсан.
-Монголчуудын зан харилцааны тухай авууштай болон сул талыг нь ажиглаж амжив уу?
-Манай эмээгийн найзууд олон жилийн өмнө Монголд ажиллаж байсан тухайгаа ярьдаг байсан. Тухайн үед БНМАУ гэдэг байж. Тэдний дурсамжаас сонсоход маш сайхан халуун сэтгэлтэй хүмүүс байдаг гэж ойлгож авсан. Харин одоогийн Монгол Улс БНМАУ биш болсон гэдгийг оросууд маань ойлгох хэрэгтэй. Оросуудын дунд Монголыг урьдны социалист улс шиг төсөөлж явдаг хүмүүс цөөнгүй. Харин тэр ойлголтоо одоо орхих хэрэгтэй. Энэ бол буруу шүү гэдгийг хэлмээр байна.
-Залуу монгол судлаачийн хувьд дараагийнх нь судалгааны ажил юу байна вэ?
-Би Орос, Монголын төмөр замыг их сонирхдог. Одоогийн Монголын төмөр замын тухай судалж байгаа. Дипломын ажлын маань сэдэв.
-Сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье. Монголын талаар маш ихийг судлаарай?
-Баярлалаа. Хичээнээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 13 )
Бүүр дээрдэх юмгүй шүү дээ. Орос ах Орос ах гээд хазгар хүүхэндсэн хөгшин залуугүй хүмүүс их байнаа.
Odoonii mongolchuud nowsh bolson. Sudlaad baih yumgui. Oor yum olj hii
Орос хүний нэрийг зөвхөн Алексей гэж бичихгүй ээ, овог нь заавал бичигдэх ёстой! Путин эсвэл Медведев ч юм билүү?
Новое поколение монголоведов. Надеемся что история Монголии в дальнейшем будет освяшена без достоверно. Со здравым смыслом. Без пропоганды монгло-татарского ига, которого не было и не могло быть. Александр Невский заключил договор о военной поддержке против западных держав. Закрепив это выплатой денег на расходы при совместных военных действиях. Русские называют это данью. Желаем успеха Алексею и всем другим монголоведым. Надеемся что Россияне изменят свой взгляд на историю, расширят и углубят свои знания.
Oros oronoo sudal. Mongoliin zahirgaand bii bolsoniig sudal. Mongol bolorosiin zagalmailsan etseg ivaankaa
Хлексейд баярлалаа
УБ т таарсан Оросууд маань жоохон гундуу л харагдах юм 90- д оны хүмүүс шиг л..
Оросын залуу монгол судлаачдаа амжилт хүсье!
Хөдөө тосгонууд нь бараг 100 жилийн өмнөх шигээ хэвэндэ. Самгон төмс гахайн сало 3 аар амь зууна. Ийм хүмүүсийг Төв Тв ийн Пропагандаараа удирдаад л болно. Европ Амеркийн капиталистууд гэж ярьдаг . Оросыг эзлэх нь гэж шууд ойлгуулж тэд нь үнэмшдэг
эрхүү улаан үүдиин дэргэд уб ньюиорк гэж тэнд амьдардаг орос эхнэртэй монгол хүн ярьж байналээ
Монгол улс халамжийн бодлогоороо бараг социалист улс шүү дээ. Үнэгүй шахуу эрүүл мэндийн үйлчилгээ, хоолны талонууд, олон төрлийн тэтгэмжүүд, тэтгэврийн бага шимтгэлүүд гэх мэт нийгмийн хамгаалалдаа их анхаарал хандуулдаг төр засагтай юм.
ЗХУ - ын үнэр ч үлдээгүй. Орос гэдэг нэрийн дор олон үндэстний цуглуулга, бараг шоронжсон авторитар дэглэмтэй улс болоод гуч гаран жил болж байна. Шуудайд хийсэн ямааны эвэр шиг хэдэн мөхөж байгаа бага ястнууд задарлаа ч гэсэн аль ч учраа олохгүй бөглүү аж төрсөн болж байгаа шүү дээ...
Орос Хойд Солонгос 2 л социализмдаа үлдсэн дээ.