Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл авна
Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ.
Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг ажиллах юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.08.03) болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.
Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Тодруулбал, залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх, түүнийг зохион байгуулах гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
Hvn bvriig eh ornch shudaraga hvmvvjileer hvmvvchvvleh heregtei.Turiin duulalaiig vrgelj udur bvr bvh baiguulagad duuluuldag baih heregtei.Bolovsorliin surgaltiin sestimd eh orn hijeel surgalt porgaram alban iosoor tusgaj suulgaj uguh iostoi.Eh oronch hvvhed yasanch avilagch bolohgvi.
Avilag shagnalgvil bol bvh zvils ayandaa shudarga bolood irne shvv dee.
Amaglan said odool neg nvdee neej baih shig mash zuv .Odoo ter olon shashin lam nariin avlag urgul ugkug ene ter mash herees hetersen asuudaliig tsogsooh heregtei.Lam tsagdaa 2 mash ih avilag avdag ugdug butsartsan ulsuud.Mongolchuud bvr nariin uchiriig ni oilgohgvi albaitai uym shig uguud uugshvvl;sen butsartai togtoltsoog tsogsooh heregtei.Mongoliin bvh said nar shat shtandaa avilagtail hatuu temtsevel Mongol mash hurdan sergej bayan yaduugiin hvnii erh tegshereh uym.Lam nariin tatvariig nemej tsalilag mash hatuu hayanah heregtei.Mongol uls mandan badrag.Amaglan said mash zuv uym hiillee.
Боловсролын салбарын авлигыг яаж зогсоох аргыг нь зааж өг. Зүгээр зогсоо гээд авилга байхгүй болчихдог юм биш. Ажил хийсэн дүр үзүүлэхээ больдоо ЗГ.
Солонго гэдэг авгайг цааш харуулчихаад дэмийр
Их дээд сургуулийн хичээлийн жилийн хуваарьт өөрчлөлт оруулна гэсэн үү, хэрэв үнэн бол хугацааг нь одоо л эртхэн зарлахгүй бол бүгд хот руугаа нэгэн зэрэг гарцгааж бөглөрөө үүсэхэд бэлэн байна шүү, хугацаагаа эртхэн мэдвэл ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй байна.
Орос 3-ын Со авгайн аманд орчихсон гэхээр өрөвдмөөр юмаа хөөрхий дөө миний монгол