Энэ оны эхний долоон сард манай улс нийт 4762.7 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 924 сая ам.доллараар буюу 24 хувиар өссөн байна.
Импортын барааны
Импортоор нийлүүлсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 721.8 сая ам.доллар буюу 15.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1055.4 сая ам.доллар буюу 26.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 926.4 сая ам.доллар буюу 87.7 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 616.4 сая ам.доллар буюу 12.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 816.3 сая ам.доллар буюу 17.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 493.6 сая ам.доллар буюу 10.4 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 324.9 сая ам. доллар буюу 8.2 хувийг тус тус эзэлжээ.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 24.4 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд Японд 23.5 хувь, БНХАУ-д 21.1 хувь, ОХУ-д 19.7 хувь, Туркт 8.7 хувь, АНУ-д 5.0 хувь тус тус ногджээ.
Манай улс дэлхийн 148 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 34.0 хувь; ОХУ-д 30.4 хувь; Японд 8.6 хувь; БНСУ-д 5.0 хувь; АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81 хувийг эзэллээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )