"The Wasabies" хамтлагийн охид Япон улсад ДЕБЮТ хийхээр зорилоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

 

"Лето мюзик" компанийн захирал Бадарууганы Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан. 

30 гаруй жилийн хугацаанд 300 гаруй уран бүтээл хийсэн тэрээр сүүлийн үед залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж буй. Түүний продюсерээр нь ажилладаг "The Wasabies" хамтлагийн охид Япон улсад дебютээ хийхээр болжээ.

Ази тивд гарах зорилготой буйгаа "Shark Tank" нэвтрүүлгийн үеэр дурдаж байсан хамтлагийн охид зорилгодоо алхам алхмаар хүрч өнөөдөр (2022.08.09) япон улсад продюсерийн хамтаар очжээ. 

Тэд өнгөрөгч хоёрдугаар сард Япон улсад дебют хийхээр болсноо зарласан. Тус улсын энтертайнменттай гэрээ хийж, япон продюсертэй болж буй тэд тун удахгүй шинэ уран бүтээлүүдээ цацаж эхлэх нь ээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zoo(98.253.30.34) 2022 оны 08 сарын 10

MGLdoo ch garch irj chadaagui baij iyn JAP ve

0  |  0
Top