2022 оны Солонгос хэлний түвшин тогтоох ЭНГИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар"-аас 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс есдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах "Солонгос хэлний түвшин тогтоох ЭНГИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ"-ийг хүргэж байна. 

Та бүхэн шалгалтын хуваарь болоод өөрийн нэр орсон эсэхийг ЭНД дарж харах боломжтой. 

Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо"-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Үүнд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн бөгөөд дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй  иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтыг авах болсныг тусгасан байдаг. 

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас томилсон Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах "И Пи Эс Топик" шалгалтад заавал тэнцсэн байх ёстой бөгөөд зөвхөн энэхүү шалгалтад тэнцсэн иргэн л Солонгос Улсын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(192.82.68.222) 2022 оны 08 сарын 10

haha za yarshigdaa

1  |  0
Top