Банкууд зээл өгөхдөө нэг хувийн шимтгэл авдаг. Энэ нь тооцоо судалгаагүй гаргасан зүйл гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун хэллээ.
Тэрбээр "Банкны зээлийн шимтгэл 1%-ийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өглөө 1%-ийг нь өг гэдэг нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, нөгөө яригдаад байдаг тендер авч өгөөд хувь авдаг гэдэг шиг л харагдаж байна. Тиймээс банкнууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй" гээд дараах асуудлыг хөндөв.
Мөн "Банкнууд иргэдээс хууль зөрчиж 1%-ийг аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлээд хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1%-ийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа. 30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
munguu butsaaj aviyaaa
zuv zuv yg heregjvvleerei