Орос хэлийг “тэг” “түвшинээс эхлэн сурч 2023/2024 оны хичээлийн жилд Орос Улсын их дээд сургуульд элсэх шалгалтанд бэлтгэх болон гадаадыханд заадаг орос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулж Русский Дом в Улан-Баторе нь орос хэлний жилийн дамжааны элсэлтийг зарлаж байна.
Дамжааны үргэлжлэх хугацаа: 2022 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ийг хүртэл. Хичээл долоо хоногт 5 өдөр (даваа-баасан гарагт) 9.00 цагаас 14.00 цаг хүртэл явагдана.
Төгсөх ангийн сурагчдад зориулан орос хэлний жилийн дамжааны элсэлт зарлалаа.
Дамжааны үргэлжлэх хугацаа: 2022 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ийг хүртэл.
Хичээл долоо хоногт 3 өдөр 15.00 цагаас 18.15 цаг хүртэл явагдана.
Та туршлагатай багш нарын удирдлага дор
- орос хэлний дүрмийг заалгах;
- оросоор зөв зоригтой ярьж сурах төдийгүй Орос Улсын соёл түүхийн талаар олон сонирхолтой зүйлийг мэддэг болно.
Та гадаадыханд заадаг орос хэлний орчин үеийн сурах бичиг, боловсролын цахим хэрэглүүр, кино, үзэсгэлэнг ашиглах улмаар Русский дом в Улан-Баторе-ийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцсноор гайхалтай аялалд хамрагдаж Орос ертөнц хэмээх цоо шинэ ертөнцийг нээх болно.
Өглөөний жилийн дамжаа:
Нийт орох цаг– 1026 ак. цаг
Өглөөний жилийн дамжааны хичээл даваа-баасан гарагуудад өдөрт 6 ак. цагаар 9.00 цагаас 14.00 цаг хүртэл явагдна.
12-р ангийн сурагчдад зориулсан өдрийн жилийн дамжаа:
Нийт орох цаг–432 ак. цаг
Өдрийн жилийн дамжааны хичээл долоо хоногт гурван удаа (даваа, лхагва, баасан) гарагуудад өдөрт 4 ак. цагаар 15.00 цагаас 18.15 цаг хүртэл явагдна.
Дамжаанд элсэх нөхцөл: Монгол хэл заавал мэддэг байх
Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
Үүнд:
- цээж зураг 3 х 4 хэмжээтэй - 1 ширхэг;
- иргэний үнэмлэх эсвэл паспортын хуулбар;
- гэрчилгээ ба түүний хуулбар (сургууль төгссөн хүмүүсийн хувьд);
- хувийн хэрэг түүний хуулбар (төгсөх ангид сурч байгаа хүмүүсийн хувьд)
Лавлах утас : (11) 45-28 70
Сэтгэгдэл ( 3 )
Орос хэл одоо тийм их хэрэгтэй юу, армид алба хаах улсад бол хэрэгтэй л байх, бусдад нь бол ч явдлын нэмэр л байх даа
Сайхан мэдээ\n
Одоо цагт орос хэлийг тоож сурдаг хүн оркын тоонд л орон доо