Дизель түлш, Аи-95 шатахууны үнэ литр тутамд 300₮-өөр буурлаа

2022 оны 08 сарын 22

ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны наймдугаар сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна. Үүнтэй уялдаж, дизель түлш, Аи-95 шатахууны үнэ литр тутамд 300₮-өөр буурлаа.

ШӨХТГ-ын хийсэн тооцооллоор литр тутамд 445-500₮-өөр буух боломжтой харагдаж байгаа боловч өмнөх саруудын ашиг алдагдлаас шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой тул нарийвчилсан тооцооллыг хийж цаашид хяналт тавина.

Аи-92 автобензиний үнийн хувьд Засгийн газраас хэлэлцээр хийж 2022 оны 12 дугаар сарыг дуустал гадаад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлж байгаа болно гэж өнөөдөр /2022.08.22/ ШӨХТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн ШӨХТГ-аас шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдээд буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top