ДОПИНГ | Улсын наадамд ТАВЫН ДАВААНД УНАСАН улсын цолтой 21 бөх

2022 оны 08 сарын 23

Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар өчигдөр мэдээллээ. Баяр наадамд дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан билээ.

Нийт 64 бөхийн шинжилгээнээс допинг илэрсэн нэг тохиолдлыг илрүүлжээ. Допинг хэрэглэсэн бөх дөрөв давж, тавын даваанд унасан учраас бөхчүүдийн цол, чимэгт өөрчлөлт орохгүй юм байна. Хэрэв тухайн бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх боломжтой ажээ. Ингэхдээ ирэх сарын 1-нд өгөх юм байна.

Одоогийн байдлаар тухайн бөхийн нэрийг зарлахгүй бөгөөд хэрэв эхний шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл олон нийтэд нэрийг нь зарлаж, хариуцлага тооцуулна хэмээн Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдлээ.

Мөн тухайн бөх нь улсын цолтой бөх ажээ. Улсын их баяр наадамд тавын даваанд унасан улсын цолтой 21 бөх байгаа юм.

Тавын даваанд өвдөг шороодсон бөхчүүд:

1. Улсын аварга Г.Эрхэмбаяр

2. Улсын заан Н.Жаргалбаяр

3. Улсын заан М.Өсөхбаяр

4. Улсын заан Ц.Одбаяр

5. Улсын харцага А.Цацабшир

6. Улсын харцага Т.Баасанхүү

7. Улсын харцага Н.Батзаяа

8. Улсын харцага Ц.Мөнхбаяр

9. Улсын харцага Х.Гантулга

10. Улсын харцага Т.Бэгзсүрэн

11. Улсын харцага Б.Цэдэнсодном

12. Улсын харцага Ш.Пүрэвгарьд

13. Улсын харцага Ө.Даваабаатар

14. Улсын начин Э.Ванданцэрэн

15. Улсын начин Ж.Ням-Эрдэнэ

16. Улсын начин Д.Хүдэрбулга

17. Улсын начин Ц.Сандагдорж

18. Улсын начин Л.Батзориг

19. Улсын начин Ч.Батчулуун

20. Улсын начин Д.Амарсайхан

21. Улсын начин Б.Ганхуяг

 

 

Н.АНУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (59.153.84.194) 2022 оны 08 сарын 23

21 shde sain haraarai\n

0  |  0
Top