УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.22/ хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "УИХ-аас ачаалал өндөртэй байгаа газарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд тухайн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авах юм бол хувьсах зардлыг нь хоёр дахин их, нэмж хоолны зардлыг нь өгнө гэдэг зохицуулалттай тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, 350 мянган төгрөг хүртэлх төлбөртэй цэцэрлэгүүд төлбөрөө авахгүйгээр улсын санхүүжилтийг авах хэлбэрээр зохицуулалт хийж болох юм байна гэж тооцсон. Өндөр төлбөртэй цэцэрлэгүүд сонирхол байдаггүй юм билээ. Өндөр төлбөртэй цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгөх боломж байхгүй. Ингэснээр учраас 198 хувийн байршилд 10272 хүүхдийг нэмж авах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Шаал худлаа үг.Хувьсах нэмээд хэд болж байгааг хэлээч чи.Тоогий тодорхой хэлэхгүй нуугаад байж 2 дахин нэмнэ гэж дэмийрхээ боль. Тэр 2 дахин нэмнэ гээд байгаа нь 160000 болно.Улсын цэцэрлэг чинь бүх юмаа улсаараа даалгана хувийнхан бүх бүх зардал чирэгдэл бүх юмаа өөрсдөө үүрэхэд наад мөнгө хүрэх ч гүй.Дээр нь төрийн боловсролын түшмэдүүдийн дарамт гэж аймаар.
Хувийн цэцэрлэгүүдийн үдийн хоол нь маш бага тул тэд улсын цэцэрлэгүүдээс ялгаагүй юм байна лээ.
uguud baihad sda nuud tulburuu nemeed bhiin tsalin nemegdehgui hetsuu bna sh lalriin 76 aa