Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг ил тод болгож, сэргээнэ

2022 оны 08 сарын 24

Засгийн газрын өнөөдөр /2022.08.24/-ийн ээлжит хуралдааны мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар тодруулахад дараах хариултыг өглөө.


Тэрээр "НӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Сугалааны процессыг шинэчилэх шаардлагатай. Сугалаа гарснаас хойш 7 жилийн хугацаанд огт шинчэлэгдээгүй.

Өмнө нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтуудыг сугалаанд оруулдаг байсан. Өөрөөр хэлбэл, бүртгэгдээгүй баримт ч сугалаанд ордог байсан. Тэндээс азтан тодрохгүй байх асуудал гардаг байсан. Үүнийг шинэчилж, зөвхөн бүртгэлд орсон НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулах, мөн бүсчлэх, хамгийн гол нь ил тод болгоно.

НӨАТ-ын сугалааг ирэх есдүгээр сараас сэргээхээр ажиллаж байгаа. Сугалаа явуулахыг 2022 оны зургаадугаар сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа нь НӨАТ-ын орлого дээр хөшүүрэг болж байсан нь эндээс харагдаж байгаа. Гэхдээ цаашдаа олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, ил тод, шударга хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Буцаан олголт дээр нэмэхгүй. Сугалаа нь буцаан олголтын нэг хэлбэр" гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.236.92) 2022 оны 08 сарын 29

сугалааг болиочээ тэр чинь луйвар. харин буцаан олголтыг хувийг нэм. хэр их төлсөн тэрнээсээ буцааж авсан нь арай л шударга юмуу даа

0  |  0
sugalaa(202.9.40.242) 2022 оны 08 сарын 25

Burtgegdsen barimt dundaa l sugalaa yavuulaach haa hamaagui 8 orontoi toonoos yaj az taarah ve dee ulgeriin dalai shuu

0  |  0
иргэн(202.131.228.10) 2022 оны 08 сарын 25

тэнэг\n

0  |  0
ард(66.181.185.250) 2022 оны 08 сарын 24

Сэргээхээсээ өмнө ямар шалтгаанаар НӨАТ-ын сугалаах зогсоох болсон юм. Хэрэв НӨАТ-ын сугалаанд хуйвалдааны чанартай луйвар хулгайн гэмт хэргүүд гарсан бол энэ тухай ард иргэддээ шудрагаар мэдээлэл хийж шүүх прокуророос ямар арга хэмжээ авсныг эхлээд мэдээлэх хэрэгтэй. Цаашид НӨАТ-ын сугалааг яаж явуулхаар болсон тухайгаа иргэддээ мэдээлэл хийсний үндсэн дээр яахыг шийдэх хэрэгтэй. НӨАТ гэдэг бол ард иргэдийн мөнгө тийм болхоор тэрийг хэн нэгэн хулгайлан луйвардан ашиглах эрх байхгүй. Хэрэв энэ тухай нууцлаад өнгөрөх гэж байгаа бол НӨАТ-ыг иргэдээсээ бүр авахаа зогсоосон нь дээр...

0  |  0
MGLzochin(202.126.88.223) 2022 оны 08 сарын 24

Ил болгоно ч гэх шиг өмнө нь далдуур луйварддаг бжээ Энэ дохойсон нөхөр сайд хийх чадвар бна уу

0  |  0
Ah(202.126.88.223) 2022 оны 08 сарын 24

Өмнө нь тэгээд хэдэн луйварчин далдуур авдаг бсан юмуу Ил болгоно ч гэх шиг Энэ нэг донхойсон юм ажлаа хийж чадахгүй юмдаа

0  |  0
Ah(202.126.88.223) 2022 оны 08 сарын 24

Өмнө нь тэгээд хэдэн луйварчин далдуур авдаг бсан юмуу Ил болгоно ч гэх шиг Энэ нэг донхойсон юм ажлаа хийж чадахгүй юмдаа

0  |  0
Ah(202.126.88.223) 2022 оны 08 сарын 24

Өмнө нь тэгээд хэдэн луйварчин далдуур авдаг бсан юмуу Ил болгоно ч гэх шиг Энэ нэг донхойсон юм ажлаа хийж чадахгүй юмдаа

0  |  0
Izi(66.181.161.68) 2022 оны 08 сарын 24

Sugalaaga bolioo zgr %2 huvari nemej 5 10% bolgochih tgul ard irge cin achiig cin mrtahgv hha

0  |  0
зрчин(85.104.208.237) 2022 оны 08 сарын 24

..сугалаа л хийхгүй бол болохгүй нь уу.сугалаагаар яаж идэж болдоги йг сая харсан шүү дээ. болиод өгөөч. яагаад ард түмнээс зөрж байдаг нөхөр вэ. ард түмнээ дэмждэггүй идэж ууж хулгай хийхийг дэмждэг ёстой муу сайд

0  |  1
Top