Украины дүрвэгсэд ЕХ-ны ажилгүйдлийг өсгөлөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Европын холбооны эдийн засаг энэ оны эхний хагас жилд  0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2021 онд 5.4 хувиар өссөн эдийн засаг ийнхүү тааруу үзүүлэлттэй гарахад ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдсэн нөхцөл байдал нөлөөллөө. Тодруулбал, эрчим хүчний үнэ 40 орчим хувиар өсөж, Европын орнуудын инфляц 8.9 хувьд хүрч, гадаад худалдаа нь 28.3 гаруй тэрбум еврогийн алдагдалтай гараад байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Европын холбооны ажилгүйдлийн түвшин 6.7 хувьтай байгаа юм. Нарийвчлан авч үзвэл,  эмэгтэйчүүдийн ажилгүйдэл 6.4 хувь, эрэгтэйчүүдийнх 5.7 хувь байгаа бол залуучуудын ажилгүйдлийн түвшин 13.6 хувьтай гарчээ.

Украины дүрвэгсэд тус бүс нутгийг олноор зорьж очих болсон нь ажилгүйдэл өсөх шалтгаан болж буй аж. Европын холбооны дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын мэдээллээр, энэ оны тавдугаар сарын байдлаар 15-23 орчим сая иргэн тус бүс нутагт дүрвэж ирсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top