Ж.Соронзонгоос салж чадах уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Сүүлийн хэд хоног Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой мэдээлэл олны анхаарлын төвд байсан гэж хэлж болно. Харин тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлч С.Будрагчааг эцэггүй өссөн, ядуу тарчиг амьдралтай, ээж нь архичин зэргээр хэлсэн. Түүний эл мэдэгдлийн хариуд МСНЭ-ээс мэдэгдэл гаргаж, албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан. Тэгвэл Ж.Соронзон захирлыг үүрэгт ажлаас нь халах тушаалыг өчигдөр өглөө Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргалаа. Тушаалыг гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиуд болон, Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон гэдгээ ч салбарын сайд нь онцолсон юм.

Тэгвэл энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ж.Соронзон захирал хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг үзэл санааны эсрэг мэдэгдэл хийсэн учраас ажлаас нь халах шийдвэрийг гаргаж байгаа юм” хэмээн тайлбарласан.

Гэтэл энд нэг зүйлийг сануулахад Ж.Соронзон захирал хийсэн мэдэгдэлдээ “Оросоос асууж байж шийддэг” хэмээн томорсон. Харин Д.Амарбаясгалан сайд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас Үндсэн хууль болоод бусад хуулийг баримталж ажиллах ёстой гэдгийг тодорхой хэлнэ лээ. Гэхдээ энд нэг зүйлийг сануулах нь зүйтэй. Тус сургуулийн сурагчид хоолны хордлогод орсон гэдэг асуудлаар тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлж байлаа. Гэвч тэрээр Захиргааны хэргийн шүүхэд хандаж, улмаар шүүх сургуулийн захирлын талд шийдвэр гаргаж, улмаар ажилдаа эргэн орсон юм. Үүний дараахан Ё.Отгонбаярын эхнэрийн дансаар их хэмжээний мөнгө орсон гэдэг мэдээлэл олон нийтэд гарч, түүнээс хойш энэ хүний улс төрийн карьер уруудсаар өдгөө бараг бүрэн дууссан гэж хэлж болно.

Ж.Соронзонгийн нөхөр нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндорж гэхээр тухайн үедээ арга ч үгүй биз. Гэтэл тушаал гаргаж ажлаас нь халсан сайдын улс төрийг дуусгасан, өдгөө олон нийтэд гаргаж байгаа авир, туслах эмэгтэйгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүлтэлзүүлж байгаа зэргээс харахад асар том артай, нөлөө бүхий улстөрчдийн хамгаалалтад байдаг гэж хардаж болохоор байна. Ер нь бол ийм асуудал өнөөдөр ч гэсэн давтагдахгүй гэх баталгаагүй. Адаглаад л салбарын сайдын тушаалыг шүүхээс хүчингүй болгож мэднэ. Учир нь тухайн үед шүүхэд хандахдаа намайг яам биш нийслэл халах эсэхийг шийдэх ёстой гэсэн байдаг. Тийм учраас л энэ удаад ч гэсэн сайдын тушаал хана мөргөж мэдэх юм.

Дээрээс нь Ж.Соронзон захиралтай холбоотой асуудал дэгдэх бүрийд эцэг, эхийн төлөөлөл яамны үүдэнд жагсаж байдаг. Нэр нөлөө бүхий жүжигчид ч байж л байдаг. Энэ удаад ч энэ бүхэн зургийн дагуу өрнөлөө. Өчигдөр жагссан эцэг эхчүүд “Ж.Соронзон захирлыг халчихаар багш, хүүхдүүд сургуулиасаа гарч магадгүй” гэж байхав дээ. Энэ удаад ажлаас нь халсан тушаалыг ямар ч байсан тус сургуулийн ТУЗ-ын дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ЗГХЭГ-ын дарга хүлээлгэн өгөөд “Оросын талтайгаа учраа ол” гэж байна лээ. Харин үнэхээр салбарын сайдын тушаалаар бус нийслэлээс халах, эсэхийг нь шийддэг нь үнэн бол Ж.Соронзонгоос салахын тулд нийслэл шийдвэрээ гаргах хэрэгтэй болно.

Ер нь тусгаар тогтносон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нэг сургуулийн захирлыг халах эсэхийг оросуудаас асуудаг, зөвшөөрөл авдаг байж таарахгүй учраас Засгийн газар, салбарын яам, нийслэл гээд холбогдох төрийн байгууллагууд гаргасан шийдвэрээ хамгаалж үлдэх шаардлага гарна. Тэгж байж л яс үндэс, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж, ядуу зүдүүгээр нь дээрэлхэж суудаг Соронзонгоосоо салж чадна. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 08

AH Erdene ene Soronzon emgen 2 zailaad ogooch bitgii ene xunii zurag tavichee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 08

AH Erdene ene Soronzon emgen 2 zailaad ogooch bitgii ene xunii zurag tavichee

0  |  0
Narcissist (98.253.30.34) 2022 оны 09 сарын 09

Etseg ih, suragchid, setguulchid geed eroosoo zagnaad zandraad daramtlaad yavchdag avgai bna lee dee. Uuniig narcissistic personality geh ajguu.

1  |  0
Зочин(192.82.72.28) 2022 оны 09 сарын 09

Соронзон одоо хэл амгvй ажлаа егеед тэтгэвэртээ сууж амармаар юм даа. .Харин ч 67,68 нас хvртлээ ажиллалаа хангалттай херенге менге хураасан даа.

1  |  0
Зочин(202.9.47.150) 2022 оны 09 сарын 09

Энэ Соронзон чинь бараг ЗГ аа унагахнээ.дэлхий даяар орос диплом боловсролд хориг тавьж байхад энэ сургуулийг хаах хэрэгтэй

2  |  0
Төр(202.126.89.176) 2022 оны 09 сарын 09

Е захиргаадалт ихтэй л хүн юмаа гэхдээ монголчууд бид загнуулж захиргаа дуулж байж цэгцэндээ ордог ард түмэн шүү.Чанга байх нь бол зөв!!!

1  |  0
Зочин(192.82.90.174) 2022 оны 09 сарын 08

Маш буруу ойлгоод байна манайхан. Оросууд падгүй. Маш олон шүүгчдийн хүүхдүүд энэ сургуульд явдаг юм байна. Гайгүй дүн тавиулж, арын хаалгаар дэмжүүлэх санаатай шүүгчид л Соронзонтой холбоотойгоор шударга шийдвэр гаргахгүй, шүүх дээр очвол.

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 09

gants sogtuu emgen duulexgyi Tor baidaggyi yum

1  |  0
уу(202.179.26.76) 2022 оны 09 сарын 09

Энэ чавганцыг дийлдэг төртэй эсэхээ харах л үлдлээ

2  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 09 сарын 09

Хүүхдүүдийг ирээдүйн оросын бууны нохой болгож байна

1  |  0
МАН(59.153.114.59) 2022 оны 09 сарын 08

Оросуудын хошногыг мөлчийтөл долоодог гарууд олонтой манайх шиг орон Соронзонгоос тийм ч амар салу чадахгүй л байх даа

1  |  1
МАН(59.153.114.59) 2022 оны 09 сарын 08

Оросуудын хошногыг мөлчийтөл долоодог гарууд олонтой манайх шиг орон Соронзонгоос тийм ч амар салу чадахгүй л байх даа

0  |  0
магсар(124.158.69.3) 2022 оны 09 сарын 08

жамбын соронзон авхай жинхэнээсээ соронзтой учир нэг л наалдсан бол салж чадахгүй одоо шүүх шийдвэрээ соронзонгийн талд гаргана.Хятадын элчин сайдын яамнаас төлөөлөгч ирж уулзаад Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцийг дахиж судлах яриа гаргана.ингээд соронзон цахилгааны хурдаар ажилдаа эргэж орно.иамжилт

0  |  0
магсар(124.158.69.3) 2022 оны 09 сарын 08

жамбын соронзон авхай жинхэнээсээ соронзтой учир нэг л наалдсан бол салж чадахгүй одоо шүүх шийдвэрээ соронзонгийн талд гаргана.Хятадын элчин сайдын яамнаас төлөөлөгч ирж уулзаад Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцийг дахиж судлах яриа гаргана.ингээд соронзон цахилгааны хурдаар ажилдаа эргэж орно.иамжилт

0  |  0
Top