Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны тооллогын дүн гарчээ. 2021 оны тооллогоор аж ахуйн нэгж байгууллагын тоо 180 мянгад хүрч 2016 оны дүнгээс 61.3 мянга буюу 51.7 хувиар нэмэгдсэн байна.
Үүнээс аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж өмнөх оны тооллогоос 50.1 мянга буюу 49.4 хувиар, төсвийн байгууллагын тоо 4.6 мянгад хүрч, 0.2 мянгаар, төрийн бус байгууллагын тоо 23.9 мянга болж, 11 мянга буюу 85.6 хувиар тус тус нэмэгджээ.
Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга нь тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )