БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь тус улсын эрх баригчид ковид цар тахлын үеийн хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаатай холбоотой юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян энэ онд эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5 орчим хувиар тооцож буй талаар мэдэгдэж байв.
Тэгвэл ОУВС-гийн сүүлийн тайлангаар БНХАУ-ын эдийн засаг энэ оны эцэст 3.3 хувийн өсөлттэй гарах таамаглалтай байна. БНХАУ-ын эрх баригчид энэ оны 11 дүгээр сараас өмнө хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээгээ зогсоож, хэвийн амьдралд шилжвэл эдийн засаг нь ийм хувь хэмжээгээр өсөх боломжтой гэж үзэж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )