Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уулзваргүй, хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын нээлт өнөөдөр /2022.09.09/ болж байна.
Энэхүү төмөр замыг анх 2008 онд барьж байгуулах шийдвэр гарсан ч 2015 онд санхүүжилт болон бусад шалтгааны улмаас зогссон билээ. 2018 онд Засгийн газар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих зөвшөөрлийг Таванолгой төмөр зам компанид олгосон байна.
2019 онд “Тавантолгой төмөр зам” компанийн хувь эзэмшлийг тогтоож, төслийн хөрөнгө оруулагч Эрдэнэс Таванолгой компанид 64 хувийг, Монголын төмөр зам ТӨХК-д 34 хувийг эзэмшүүлсэн байна.
"Бодь Интернэшнл" ХХК төслийн ерөнхий гүцэтгэгчээр ажилласан юм.
2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил төслийн талбайд эхэлсэн байна. Цар тахлын цаг үед бараа материал, ажиллах хүчний асуудал тулгамдсан ч Монгол инженер, Монгол хүний гараар бүтсэн хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл үргэлжилнэ.
Уг төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болж, төсөвт 44 сая ам.доллар төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн 1 тонн нүүрсийг 47 ам.долларын өртөгтэй тээвэрлэж байсан бол төмөр замаар тээвэр хийснээр 12 ам.доллар болж тээврийн өртөг дөрөв дахин хэмнэж байна.
“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Д.БАЯСГАЛАН:
-Бодит амжилтын төлөө уриатайгаар 1993 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн “Бодь Интернэшнл” ХХК Тавантолгой төмөр замыг нэр төртэй хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон жил гацсан уг шийдвэрийг эхлүүлэх шийдвэр гаргаж байсныг цохон тэмдэглэж байна. Хэрэв энэ шийдвэр гараагүй байсан бол магадгүй өнөөдрийг хүртэл маргаан үргэлжлэх байсан. Бидний нээлт хийж буй энэхүү талбай дээр олон жил хууль бусаар байршсан 140 хоолны газар 10 ШТС 24 гэр зочид буудал 45 чингэлэг сууц, 60 гаруй авто сэлбэг дугуй засвар ажиллаж байсан. Тэгвэл өнөөдөр Тавантолгой төмөр зам компанийн барилга бүрэн ашиглалтад орж, 233,6 км зам зурайж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Х.БАТТУЛГА ЕОКИЙН АЧ
Баяр хүргэж амжилт хүсье\n
мундаг шүү
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГЫН ГАВЬЯ БАЯР ХҮРГЭЕ НЯМДОРЖ ТӨМӨР ЗАМ БАРИХЫГ ЧИНЬ ХАРНАА ГЭЖ ЗАНАЖ ОЛОН ЖИЛ ГАЦААСАНДАА ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ.
сайн байна баяр хүргэе төмөр зам тавьж чадаж байна гэдэг нь бахархал юмаа