Монгол Улсын өрсөлдөх чадвар олон улсын үзүүлэлтээр ахихгүй байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс онцолж байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүр гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-гаас харж болно.
Судалгааны дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-рт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноос 1 эрэмбээр ухарсан үзүүлэлттэй байна. Нэгдүгээрт эрэмбэлэгддэг улсыг 100 оноотой гэж тооцон, бусад улсыг 100 оноотой харгалзах оноо өгч эрэмбэлдэг. Манай улсын хувьд өнгөрсөн жил 40.04 оноотой байсан бол энэ жил 36.2 болжээ.
Өнгөрсөн жилийн судалгааны дүнгээр Монгол Улс 64 улсаас 60-рт эрэмбэлэгдэж байсан. Өрсөлдөх чадварын эрэмбэ 2021 онд ахисан хэдий ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо 40.045 болж 2020 оноос 3.4 оноогоор буурсан үзүүлэлттэй байсан. Ази, Номхон далайн бүс нутагт өрсөлдөх чадвараар Монгол Улс хамгийн сул байсан. Тэгвэл сүүлийн судалгаагаар ч тааруу гарлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Tegne dee. 32 Jilin khugjliin ur dun iim l baigaa.
Авлигачдаар удирдуулсан улс