Зэсийн баяжмалын дундаж үнэ 4.3%-иар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Энэ оны эхнээс хойш долдугаар сарын  байдлаар манай улс 1,794.8 сая ам.долларын 856.2 мянган тонн  зэсийн баяжмал экспортолсон байна. 

Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 156.6 сая ам.доллар буюу 9.6 хувиар, биет хэмжээгээр 108.7 мянган тонн буюу 14.5 хувиар тус тус өсжээ.

1 тонн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2,096.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 95.2 ам.доллар буюу 4.3 хувиар буурчээ. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top