“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон Х.Бадамсүрэнгээс үйлдвэрийн тамга тэмдгээ хүлээн авч албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлэхээр боллоо.
Тэрээр өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд, аймгийн удирдлагууд ажил хүлээлцэх үйл ажиллагаанд оролцож байна. Цаашид уламжлал шинэчлэлийг хослуулж үйлдвэрээ авч явна гэдгээ тамга хүлээж авах үеэр Г.Ёндон онцолсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тамга тэмдэгээ хүлээн авах биш, ажлаа хүлээн авна гэж хэлэх биз дээ. Хөөрхий муу монголчууд минь бүгдээрээ солирчихжээ!!!!