Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзсэн байна. Ингэхэд энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 2.4 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 12.4 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 12.4 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 25.8 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 0.2 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 16.6 мянгаар буурсан бол, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 13.5 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 34.5 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 38.3 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар сард 500.0-900.0 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 59.1 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар нэмэгджээ.
Судалгааны дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 334.9 (22.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 74.9 (4.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )