Мөнгөний нийлүүлэлт ₮414.4 тэрбумаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны долдугаар сарын эцэст 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар буурчээ. Ингэж буурахад төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөг буюу 13.7 хувиар, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8 тэрбум төгрөг буюу 11 хувиар буурсан нь нөлөөлжээ. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 88.8 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар буурчээ.

Төгрөгийн хадгаламж долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөг буюу 13.7 хувиар буурсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top