Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг танилцуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороонд танилцуулжээ.

Тодруулбал, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооныхон Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн нартай уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт болон финтекийн үйлчилгээ үзүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл солилцсон байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ үеэр дээрх хуулийн хэрэгжилт, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ банк бус санхүүгийн салбар тэр дундаа финтек үйлчилгээ үзүүлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top