Эрүү, зөрчлийн 371 мэдээллийг хүлээн авч, шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 875 гомдол, хүсэлтийг хянан үзэж, 292 гомдол, хүсэлтийг шийдвэрлэлээ.

Үүнээс 37 гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж албан тушаалтны шийдвэр, ажиллагааг хүчингүй болгож, өөрчилсөн байна.

Мөн хугацаанд эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 371,  ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 3, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 5, нийт 379 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авсан.

Одоогоор прокурорт 583 гомдол, хүсэлт хянагдаж байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top