“Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудад тогтвортой эдийн засгийн бүсийг хөгжүүлэх нь” форум энэ сарын 13-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус форумыг Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, КАРЕК Институт болон Олон Улсын Чөлөөт Бүсийн байгууллагатай хамтран зохион байгуулжээ.
Форумд Төв Азийн орнуудын төлөөлөгчид болон дэлхийн олон орноос ирсэн мэргэжилтнүүд илтгэгчээр оролцож, шинэ үеийн эдийн засгийн тусгай бүсүүд, тэдгээрийг амжилттай хэрэгжүүлж буй орнуудын тэргүүн туршлагаас судалж, эдийн засаг, нийгэм болон байгаль орчны тогтвортой байдлыг хангахын сацуу эдийн засгийн бүсэд хөрөнгө оруулалт хэрхэн татах боломжийн талаар хэлэлцжээ.
Сэтгэгдэл ( 0 )