Чикаго хотын Тангарагтны шүүх 55 настай дуучин R. Келлиг зургаан зүйл ангиар шүүжээ.
Грэммигийн гурван удаагийн шагналт дуучны хүүхэд хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлж байгаа бичлэг тангарагтнуудыг цочролд оруулсан байна. “I Believe I Can Fly” дуу нь хэдэн арван жилийн турш хит болсон дуучныг мөн хүүхдүүдийн порно бичлэг хийж, тараасан зүйл ангиар буруутгагджээ.
Түүнчлэн дуучныг насанд хүрээгүй охиныг бэлгийн харьцаанд уруу татсан хэргээр шүүж байгаа билээ.
Дуучинд жилийн өмнө 100 хүртэлх жилийн хорих ял төлөвлөж байсан бол сая таван долоо хоног үргэлжилсэн шүүх ажиллагааны үеэр R. Келли хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлээд, тэднийг дуугүй байлгахын тулд мөнгө өгдөг байсныг тогтоожээ.
Тангарагтнуудын шийдвэр түүнд өмнө нь оноохоор төлөвлөж байсан ялан дээр 30 жилийг нэмж магадгүй болсон байна.
R.Kelly нэрээр алдаршсан дуучин Роберт Келли хүний наймаа хийж, хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн гурван жилийн өмнө баривчлагдсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )