Өнгөрөгч гуравдугаар сард Сэлэнгэ аймагт өсвөр насны охиныг тус аймгийн цагдаагийн газрын даргын жолооч болон нэр бүхий цагдаагийн алба хаагчид нийлж, хүчирхийлсэн хэрэг гарсан.
Энэ хэргийг Улаанбаатар хот дахь мөрдөн байцаах албаны дэргэдэх тусгай субъекыг шалгах хэлтэст шалгаж, прокурорт шилжүүлээд байсан.
Улмаар өнгөрөгч долоо хоногт дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 /Бага насны хүүхэд хүчиндэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Боовыг нь тасдаж нохойд өгвөл болмой! ялыг нь үтэр түргэн гүйцэтгэмой!