ОУВС-гийн дүрмийн IV заалтын ажлын хэсгийн уулзалт эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын  дагуу хатагтай Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсэг 2022 оны 9 дүгээр сарын 15-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Ажлын хэсгийн эхний уулзалт өнөөдөр /2022.09.15/ Сангийн яаманд болов. Уулзалтыг нээж Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулж, 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн талаар мэдээлэл өглөө.

 

Олон улсын валютын Ажлын хэсэг цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжтэй зөвлөлдөх уулзалтуудыг хийнэ. ОУВС-гаас гишүүн орнууддаа тогтмол хийдэг энэхүү Дүрмийн IV заалтын Ажлын хэсгийн уулзалтын эцэст бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсруулж ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийж олон нийтэд танилцуулдаг.  

Монгол Улсад ажиллах Ажлын хэсэг нь Сангийн яам, Монголбанк, бусад яамд зарим агентлаг мөн хувийн секторын төлөөллүүдтэй уулзалт хийх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top