Хөшигийн хөндий чиглэлийн автозамыг маргаашаас ХААНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Хөшигийн хөндийн чиглэлийн авто замыг засварлахтай холбогдуулан автомашины хөдөлгөөний тууш замыг маргаашаас эхэлж хаахаах болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Тодруулбал, Улаанбаатар – Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг есдүгээр сарын17-ны өдрөөс аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлах болсныг мэдэгдэж байна.

Иймд, зам хэрэглэгч та бүхэн бидний ажлыг хүндэтгэн, замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье гэж Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 03 сарын 13

Шинэ зам биздээ,хэн тавьсан юм...

1  |  0
Зочин(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Дөнгөж бариулж дуусаад. Еэ үйл, еэ үйл!

1  |  0
999(64.119.27.102) 2025 оны 03 сарын 13

Ийм өндөр өртөгтэй зам 2 жил ч болохгүй эвдэрч хохирол учруулж байна. Хариуцлагагүй хүмүүсийг илрүүлж арга хэмжээ аваа. Энэ замыг хүлээж авсан тэдгээр хүмүүсийг ил тод зарлаж хариуцлага ноогдуулаааааа!!!

2  |  0
bayar(103.57.93.138) 2025 оны 03 сарын 13

shine biddeeee

1  |  0
Зочин(202.9.46.189) 2025 оны 03 сарын 13

Иш чаваас идэхээс өөр эд шидгүй новшнууд бх юма

2  |  0
Р.Балжир(64.119.16.234) 2025 оны 03 сарын 13

1 км-иийг нь 3.4 сая ам.долларын өртгөөр бариулсан зам гээ биз дээ. Өнөө үед Монгол улсад ерөнхиыдөө дундаж байгаа үнээр жишиж үзэхэд бараг 7 дахин өндөр зардал зарцуулсан болж таарах нь. Энэ талаас нь авч үзвэл их засвар хүртлэх хугацаа нь бараг 90 жил байх харьцуулалт гарч болохоор. Гэтэл хяналтын камерийн болон бас бус ажлууд огт хийгдээгүй, тэгээд ч ашиглалтад бүрмөсөн хүлээн аваагүй сураг дуулдаад байдаг. Арай ч дээ! Захиалагч, Гүйцэтгэгч ба Хяналтын байгууллагын холбогдох гэм буруутнуудад хатуу хариуцлага хүлээлгэх бодитой нөхцөл бүрэлдсэн байгаа бус уу?

2  |  0
Bi(192.82.67.162) 2025 оны 03 сарын 13

Яаж барьсан зам болоод онгоцны буудал нь ажиллав уу гүй юу эвдрээд сүйрчдэг эд вэ

10  |  0
Close menu