Д.Амарбаясгалан: Цементийн үнэ өсөхөд УБТЗ хамааралгүй, тээвэрлэлтийн үнэ хэвийн байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэний улмаас цементийн үнэ өсөж байна гэх ойлголт иргэдийн дунд бий болж байна. Тэгвэл энэ талаар УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө. 

УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн үнэ нэмэгдээгүй, хэвийн байгаа аж. Тиймээс цементийн үнэ өсөхөд УБТЗ нөлөөлөөгүй гэлээ.

Тус компани Олон-Овоот, Өргөн, Хөтөл гэсэн гурван өртөөнөөс Улаанбаатар хот руу цемент зөөж байгаа бөгөөд энэ оны эхний 9 сарын байдлаар нэг сая орчим тонныг тээвэрлэсэн байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ!

Top