Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэх улаанбуудайн үнийг өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмэх шийдвэр гарсны улмаас ирэх сарын 1-нээс эхлэн гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 хувиар нэмэгдэхээр байна. Энэ үнийн өсөлтийн тухайд салбар яамнаас ямар зохицуулалт хийх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.
ВИДЕО ҮЗЭХ!
-Улаанбуудайн үнэ нэмэх шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан. Улаанбуудайн үнийг яагаад нэмсэн бэ. Буудайн үнэ өсөхөөр цаашид гурилан бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэх нь тодорхой болж байна?
-Ургамал хамгааллын бодис, бордоо, шатахуун, техник, сэлбэг хэрэгсэл гэх мэт газар тариалангийн үйлдвэрлэлд орж байгаа орцуудын үнэ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих санд авах улаан буудайны үнийг өнгөрсөн жилийнхээс тодорхой хэмжээнд нэмэгдүүлж авах шийдвэр гарсан юм.
-Үүнээс болж иргэдийн гар дээр ирэх гурил, эцсийн бүтээгдэхүүн буюу боорцог, талхны үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ асуудалд зохицуулалтын арга хэмжээг авч байгаа. Тариаланчдад болон гурилын үйлдвэр, үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох талаар ярьж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Яг зөв. Тэдэнд өгдөг талаасаа ард түмэнд тараа
Одоо ч иргэдийнх нь амьдрал авах юмгүй доройтож ядуугийн туйл болох нь дээ. Талхаа таллаж гурилаа граммлаж авдаг хүмүүс яанаа. Төр засаг иргэдээ ер бодохгүй шийдвэр гаргах юмдаа. Дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой хэдэн жил барьж чаддаггүй өрөвдөлтэй ч юмаа даа. Монголын ард түмний амьдрал дээрдэхгүй улам доошилсоор эцэстээ яанаа юу бодож байнаа ерөнхийлөгч,ерөнхий сайд, УИХ дарга, 76 гишүүдээ? Цалин тэтгэвэр тэтгэмж ажлын байраа нэмэгдүүлээч. Одоо тэр дундаж цалин гээд ҮСХ-с гаргаад байгаа мэдээлэл чинь үнэн бол иймхэн цалингаар та нар амьдарч чадах уу?
Энэ хэдэн тариачин малчингууд яасан өсөж хөгжидгүй новшнууд вэ. Жилийн жилд л зуд турхан, ган гачиг боллоо гээд улсаас мөнгө саах юм. Зөнд нь хаяачаа наад малнуудаа. Хувийнх нь хөрөнгө шдээ. Татварын мөнгөөрөө эднийг тэжээсээр ард түмэн туйлдаж гүйцлээ.