Адам Левин эхнэрээ араар тавьсан гэх баримтууд ДЭЛГЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

 

"Maroon 5" хамтлагийн дуучин Адам Левин супермодель Бехати Принсло нар тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй мэдээлэл цацагдаад удаагүй байгаа билээ. 

Гэсэн ч Адам Левиний бүсгүйчүүд рүү "сээтэгнэсэн" зурвас дэлгэгдэж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна

Элисон Розеф хэмээх эмэгтэй түүнээс ирсэн зурвасыг анх Тик ток платформ дээр дэлгэжээ. Бусдад үзүүлэхэд тохиромжгүй зурвасууд ч хэд хэд байгааг дурдсан тэрээр "Манай найзууд энэ тухай мэдэж байгаа. Тэд бүр шоконд орсон. Өөр ийм зүйл тохиолдсон охид, бүсгүйчүүд байвал түүнийг ил болгох хэрэгтэй гэж бодож байна. Би түүний эхнэрийг маш их өрөвдөж байна. Хэн ч ийм зүйлийг туулах ёсгүй" гэжээ. 

 

 

Үүний дараа хошин шогийн жүжигчин Мэрика түүний инстаграм дахь зурвасыг дэлгэжээ. Адам түүн рүү "Би чамтай ярилцаж байгаадаа баяртай байна" хэмээх утга бүхий зурвас илгээжээ. 

Мэрика хариуд нь "Чи чинь гэрлэчихсэн биш бил үү?" гэхэд Адам "Тийм ээ. Гэхдээ энэ жаахан төвөгтэй юм. Би удахгүй зугтааж магадгүй" гэжээ. 

 

 

Үүнээс өмнө загвар өмсөгч Самнер Стротой гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх дуулиан дэгдсэн бөгөөд Адам Левин түүн рүү зөвхөн зурвас бичсэн гэх тайлбар өгчээ. Гэсэн ч Самнер Стро түүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Одоогоор Адам Левиний гэр бүлийн амьдрал хурцадмал байдалд байгаа ч гэр бүлийнхнийхээ хамтаар бүх зүйлийг даван туулах болно хэмээн инстаграм хуудсандаа илэрхийлээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
golddigers destiny(122.201.24.174) 2022 оны 09 сарын 24

Олон залуус дундаас баян нэр алдартай эсвэл шалиг юмтай суучаад хуурагдсаныхаа дараа эрчүүд бүгд адилхан гэж ярьдаг хүүхнүүд инээдтэй!

4  |  0
e(37.166.176.151) 2022 оны 09 сарын 24

Buh erchuud adilkhan bolomj bololtsoo garval huurchih gd Er ni emegtei hun l ugui gej helehgui bol erchuud butsahguin bish uu

3  |  3
Mendsaikhan Uran gan(203.23.49.150) 2022 оны 09 сарын 24

Woman dont cheat only men can cheat babe lolz\n

2  |  2
Л(202.21.108.166) 2022 оны 09 сарын 24

Мисс байсан ч хуурна матар байсан ч хуурна эхлээд бүх харилцаа гоёоор үнэнчээр эхлэнэ амьдралын явцад хүүхэд шуухад асууудал санхүү гээд асуудал тулгарах бүрт маргалдана нэг нэгнээсээ уйдна ихэвчлэн эрчүүд хамгийн түрүүнд хуурах магадлалтай

20  |  4
Otgon(202.55.188.93) 2022 оны 09 сарын 24

Erchvvd bvgd adilhan

8  |  7
Зооз(163.58.86.146) 2022 оны 09 сарын 24

Муу муу эрчүүд

4  |  7
Comment (59.153.115.118) 2022 оны 09 сарын 24

Muusain erchuud

15  |  7
Top