Инстаграмын од, модель Самнер Стро "Mаroon 5" хамтлагийн дуучин Адам Левинтай нэг жил гаруйн хугацаанд уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрч, эхнэрээс нь уучлалт гуйжээ.
Адам Левин, Бехати Принсло нар тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй. Энэ жил 23 нас хүрч буй Самнер Стро "Би Victoria's Secret"-ийн загвар өмсөгчтэй гэрлэсэн залуутай уулздаг байсан. Тэр үед бий залуу, бас гэнэн байсан. Үнэндээ би ашиглуулж байсан юм шиг санагддаг. Би одоогийнх шиг байгаагүй. Тийм болохоор тэр намайг амархан эрхшээлдээ оруулсан. Адам бид хоёр нэг жилийн гаруй уулзсан. Би түүнтэй хэдэн сар холбоо бариагүй ч тэр дахин миний амьдралд гарч ирсэн. Би энэ харилцаанаас болж ганцаараа шархалсан хүн нь биш ээ. Бехати болон түүний хүүхдүүдээс уучлалт хүсмээр байна. Намайг үнэхээр уучлаарай" гэжээ.
Адам Левин энэхүү бүсгүйтэй дотно харилцаагүй байсан ч байж болох хязгаарыг давсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Эхнэрээ хуураагүй хэмээн ярьсан Адам бүх зүйлд хариуцлагаа хүлээнэ гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Харин Самнер Стро түүний илгээсэн зурвасыг олон нийтэд дэлгэжээ. Уг зурвас дээр Адам шинээр төрөх хүүхдээ эрэгтэй байвал Самнер гэж нэрлэх бодолтой байгаа тухайгаа бичсэн байна.
Мөн хэд хэдэн "ноцтой" зурвас дэлгэгдсэн бөгөөд үүний дараа Адам Левинээс "сээтэгнэсэн" зурвас авсан загвар өмсөгч, жүжигчин, дуучин бүсгүйчүүд нууцыг нь ээлж дараалан дэлгэж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Emegtei hun hichneen tugs tuguldur goo saihan baigaad erguu yumtai uchirval ingej l araaraa taviulah n bnshde. Nuguuh n chaawaas haltar uzliin yum, yun victoria”s secretiin angeltei hariutsuulashgui iii
Iim saihan tolgoi bhad chi bod bod @Zochin
olond delgen bj uuchlalt guih yun
Iim saihan ehnertei bj yadargaatai novsh ymaa