"Mаroon 5" хамтлагийн дуучин Адам Лэвин эхнэрээ хуурсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй Адам Лэвин болон Бехати Принсло нарын харилцаа цаашид хэрхэх нь анхаарлын төвд буй.
Хосууд уг дуулиан шуугиан дэгдсэнээс хойш анх удаагаа хамтдаа папарацийн дуранд өртжээ. Бодсноос хамаагүй дотно харагдах хосууд хөтлөлцөн жаргалтай инээн алхах бөгөөд эцэст нь тэд гэр бүлээ хамгаалан үлдэх сонголт хийсэн бололтой.
Адам Лэвиний хувьд эхнэрээ хуураагүй, гэхдээ бусадтай сээтэгнэж харилцаагаа сэвтүүлсэндээ гэмшин, гэр бүлийнхээ хамтаар бүгдийг даван туулна хэмээсэн билээ.
Одоогийн байдлаар таван эмэгтэй Адам Лэвинээс "сээтгэнэсэн", "бохир" үг хэллэг бүхий зурвас авснаа дэлгээд буй. Хамгийн сүүлд Адам Лэвиний йогийн багш байсан бүсгүй түүний "Би чамтай хамт нүцгэн байхыг хүсэж байна" хэмээх утга бүхий зурвасыг дэлгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )