Орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх сараас 2.9 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Наймдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна. Шинэ орон сууцны үнийн жилийн өөрчлөлтийг харвал, 13.4 хувиар өсжээ.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.13 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.74 сая төгрөг байна. Хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 25.9 хувийн өсөлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )