Н.Цэлмүүн, Н.Мөнхнасан нар цементийн үнийн асуудлаар тайлбар өгөв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрт саатал гарсан тул цементийн хомсдол үүсч, үнэ нэлээд нэмэгдсэн. Энэ нь Дарханы замын ажилд нөлөөлж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дуулгасан юм.

Иймд “Мон цемент”, “МАК”, “Налгар түшиг” компанид хүсэлт тавьж, Дарханы замын энэ оны төлөвлөгөөг биелүүлэх хүртэл тасралтгүй цементээр хангах хүсэлтийг Засгийн газар тавьсан байна.  

Одоогоор задгай цементийг тонн тутамд 280 мянга, ууттайг 320 мянган төгрөгөөр тус бүтээн байгуулалтад  нийлүүлж байгаа аж. Харин хөрсөн дээр бол хомсдолоос үүдэж цементийн үнэ нэлээд өндөр үнэтэй байгаа аж.

Цементийн үнийн асуудлаар МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан нарын байр суурийг хүргэж байна.

МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүн:

-Засгийн газар импортын татварыг тэглэснээр үнийн хөөрөгдлийг бууруулах боломжгүй ба Хятадаас орж ирсэн цемент өнөөдрийн байдлаар 570 мянгаар зарагдаж байна.

Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан:

-Дарханы зам цементээс болоод олон жил гацсан гэнэ үү. Ингэж бухахаа ч нэг мэдээд байгаа юм аа. Цементийн хомсдол зөвхөн энэ жилийн Хөтөлийн зогсолтоос эхэлсэн. Үндэсний компаниуд орсон бол аль хэдийн дуусгасан байгаа. Зам дээр манайхан мэргэжлийн бас чадвартай ч болсон.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.214) 2022 оны 09 сарын 23

үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжиж сургаж авах л хэрэгтэй дээ ямар дахин зам тавихгүй биш дээ хятадад өгөөд байгаа нь дарга нар хахууль авах гэж л өгдөг юм биш үү

1  |  0
Ганаа(66.181.165.92) 2022 оны 09 сарын 23

ажилсаг хөдөлмөрч гайхалтай бүсгүйчүүд

1  |  0
Эгэл(66.181.161.99) 2022 оны 09 сарын 23

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүйгээр хол явахгүй

1  |  0
Зочин(66.181.189.123) 2022 оны 09 сарын 23

Энэ хоёр халтар авгай дамын наймаачин болж дууссан. Пун үйлпвэрлэгч. Шохойн ордуудыг нь төрд буцааж авах хэрэгтэй ш тээ. Энэ хоёр яг дарханы замд уемкнт нийлүүлж хаоагдаач улам л үнээ нэмж хясаж бооно.

1  |  3
Top