Атгахан ажлаа алд дэлэм болгож харуулдаг нь түүний сэтгүүлч мэргэжилтэй салшгүй холбоотой байх. БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хувьд барилдана, шүлэг бичнэ, аймгийнхаа сонинд шүлэг бүтээлээ хэвлүүлэх гээд олон талд өөрийгөө хөгжүүлэх оролдлого хийж ирсэн нь попчдын эгнээнд оруулчихсан байх. Гэхдээ яахав, боловсон талдаа попорно.
Тэрбээр социалист нийгмийн төгсгөлд буюу 1988 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангид суралцахаар аяны дөрөө авч байсан нөхөр. Тухайн үед хөдөө орон нутгаас шууд хилийн чанад сурах завшаан тохионо гэдэг тийм ч амар зүйл байгаагүй гэдэг.
Уг нь түүний “Хөх зул” нэртэй шүлгийн ном 1994 онд хэвлэгдсэн даруйдаа утга зохиолын зүтгэлтнүүдээс чамгүй үнэлгээ авч байсан аж. Энэ үедээ МОНЦАМЭ агентлаг, “Ил товчоо” сонинуудад ажиллаж, Хариуцлагатай нарийн бичгийн даргын ажил, алба залгуулахын зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэлүүд бичиж байсан ч АНУ-ын Дакотагийн Их Сургуульд сурахаар явж, улмаар сургуулиа төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани гэж болох “Интер пресс”-ийг үүсгэн байгуулж, 1995-1996 "Интер пресс" компанийн ерөнхий захирал, 1996–2012 онд “Юнител” групп, “MCS электроникс” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, “MCS” группийн тэргүүн дэд ерөнхийлөгч гэх мэтээр нэгэнт бизнесмэнийн салбар руу орж ажилласан хүн.
Мэдээж хэрэг Монголын толгой аж ахуйн нэгжүүдэд удирдах алба хашиж байсан хүн хэтэвчээ ч чамгүй зузаалж, хөрөнгө мөнгөтэй нэгэн л морилж очдог их улс төрд хөл тавьсан байдаг.
Тодотговол, 2012 оны сонгуулиар Хөвсгөл аймагтаа нэр дэвшиж парламентад орж ирснээс хойш өдгөө гурав дахь удаагаа хөвсгөлчүүдийг төрд төлөөлж байгаа төдийгүй Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байна. Нийгмийн тэргүүлэх, хамгийн том салбарын сайдаар заларсан даруйд төрөл бүрийн шийдвэр гаргаж, түүнийг нийгэмд давалгаалуулж чадах аж.
Хамгийн сүүлд хуурамч дипломын авд гарах тухай мэдээлсэн ч бүтэлгүйтсэн. Бодоход мафи нь гацаасан байх. Поп л давамгайлчих гээд байдаг болохоос бус салбараа чамгүй удирдаж байгааг нь дурдах учиртай. Их улс төрд мөнгөтэй байж л өөдөө дээшээ явна. Тиймдээ ч эрхэм сайдын хувьд янз бүрийн бизнес байгаагаас гадна улс төрийн дэмжлэг авдаг гэдгийг хэвлэлүүд онцлоод эхэлжээ. Түүний эхнэрийн компани хамдаг гэдгийг бүгд л дурдсан.
Тухайлбал, сайдын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп” компанитай, түүгээрээ дамжуулан тендер гулгуулдаг тухай мэдээлэл бий. Тухайлбал, Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөг, 2021 онд Анагаахын шинжлэх ухааны эмнэлгийн Дурангийн тасагт 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монтар, холтер худалдан авах 213 сая, Чих хамар хоолойн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн теперт шалгарсан баримтуудыг манай сэтгүүчид дэлгэжээ.
Мөнхүү Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн Эрүүл мэндийн хоёрдугаар эмнэлэгт төрөх тасгийн ор үзлэгийн болон тэргэнцэр авах 662 сая төгрөг, Амбулторын үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөг, суурин эко нийлүүлэх 810 сая төгрөг нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн гэх мэт тендерт шалгарсан тухай баримтыг дэлгэжээ.
Поп сайдын ажиллагаа үүгээр ч дуусахгүй. Энэ онд “Монголросцевтмент” төрийн өмчит газарт Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх замаар 156 сая төгрөг, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дуран, Эрүүл мэндийн яамны Явуулын үзлэгийн амтомашин, тоног төхөөрөмжи авах 350 сая төгрөг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөг, Нэгдүгээр эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, Урвалж худалдан авах 12 тэрбум төгрөг тендерийн гээд нийтдээ 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгаран тендер авчээ. Ингээд дурдаад байвал олон зүйл бий. Яах ч арга алга. Л.Энх-Амгалан гишүүний хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар дунд сургуульд элсэн орж, 1987 онд төгссөн.
Өөрийнх нь түүх намтраа дурдсанаас харахад 1990 оны Цагаан Морин жилийн ардчилсан хөдөлгөөний мөн чанарыг гадаадад сурч байсан оюутнууд илүү ихээр мэдэрч байсан учраас түүх, уламжлалт өв соёлоо сэргээх талаар ил тод дуугарч эхэлсэн. “Олон Улсын сэтгүүлчийн ангийн оюутан Л.Энх-Амгалан хэлмэгдүүлэлтийн үед Орос руу ачигдсан гэх наян тохой Майдар бурхныг хайх ажлыг эхлүүлэв.
Тэрбээр УГЗ О.Мэнд-Ооёо нарын үндэсний өв соёлыг сэргээх хүсэлтэй хүмүүстэй холбоотой ажиллаж байлаа. Л.Энх-Амгалан 1990 оны ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр гадаадад сурдаг оюутнуудаа төлөөлөн үг хэлэв” зэргээр тэмдэглэсэн нь бий. Тийм ч сүйдтэй зүйл байгаагүй л болов уу. Тэр тусмаа улстөрчид намтар түүхээ юу ч гэж хэлүүүлж бичиж чаддагийн жишээ байх. Түүнээс бус тийм ч зоримог нэгэн биш. Яахав ээ, “Эм Си Эс” группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа “Цахим Монгол” хөтөлбөрийн санаачлагчдын нэг болж, “Нэг өрх-Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай “INTEL”, “DELL” компаниудтай хамтран хэрэгжүүлсэн гэдэг.
Энэ төслийнхөө хүрээнд компьютерын үнийг 250 ам.доллар хүртэл буулгаж, нийт 500000 өрхийг цахимжуулсан гэх. Мөн эх орондоо компьютер үйдвэрлэх анхны алхамыг тавьж “МОГУЛ” брэндийг төрүүлсэн ч гэдэг. Угсарсан л байх. Энэ бол “Эм Си Эс” электроникс компанийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын 300 гаруй сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээг бий болгосон л хэрэг. Бас чиг УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай”, “Хөрөнгө оруулалтын тухай”, “Үнэт цаасны тухай”, “Ойн тухай зэрэг хууль”-иудын ажлын хэсэгт ажиллан батлуулав. Мөнхүү “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”, “Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай”, “Нэмүү өртгийн албан татварыг нэг хувь болгох тухай”, “Хамтын тэтгэврийн тухай зэрэг хууль”-иудыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан УИХ-д өргөн барьжээ.
Тэгтлээ сүйд болох хууль санаачилж, тэргүүлэн яваагүй ч хэрэгтэй талд нь явж байсан бололтой. Ийм л нэг боловсон поп гишүүн, сайд өнөөдөр боловсролын салбарыг чиглүүлж явна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Дунд сургуулиудын сурах бичгүүд өнөө хүртэл хэвлэгдээгүй, сургууль, цэцэрлэгүүд мэргэжлийн багш хүрэлцээгүй, зарим сургуулиуд ширээ сандалгүй шалан дээр хүүхдүүд хэвтэж балараад байдаг. Гэтэл чанартай сургалтын тухай гадаад, дотоодгүй өөрийгөө рекламдаад попроод явдаг. Мөн хүүхдүүд 1500 төгрөгөөр үдийн хоол идээд, цадаад байна гэнээ. Ёстой онигоочин юмаа.
МЯНГУУЖИН-САЙД. ШУА-ын 33 хүрээлэнг их сургуулиудад даруй нэгтгэх, МҮИС нэрийг өөрчлөн буруутай шүүгчийг ёс зүйн зөвлөлд өгөх, ХҮИС-ийг МУИС-д 9- р сард нэгтгэх, цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулах, бүх сургуулийг гурван ээлжгүй болгох, хөдөөний сургуулиудыг боловсон жорлонтой болгох, төрийн албаны хуурамч дипломтнуудын нэрсийг нийтэд зарлах, БШУЯ- наас алдагдсан шалгалтын материал, компьютерийн хардын хулгайчыг олох г.м. ... мөн их бурсан даа. Бүгд худал болсон!!!! БШУ-ны СААД.
Боловсролын салбар өөрөө маш эмзэг салбар. Боловсролын салбарынхаа муу муухайг нийтэд дэлгэж, салбарын ажилтны нэр хүндийг шаланд унагасан, харин өөрийгөө гоё харагдуулж байгаа поп л доо. Ажлаа чимээгүйхэн, чанартай хийх хэрэгтэй шүү . Өөрийг тань зах зээлийн эдийн засгийн чамгүй мэдлэгтэй л гээд байсан. Гэтэл Боловролын салбарын эдийн засгийн хөгжлийн боож хаах замаар зохицуулалт хийхгүй ээ. Эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдана. Харин олгож байга тусгай зөвшөөрлийнхөө гүйцэтгэлд хяналт тавиад явахад болох эд. Гэтэл хаана, бооно гэж ард түмэдн таалагдах гэж их үзлээ.
зөв л хүн. .Хийсэн бүх ажил нь чанартай боловсролын салбарт шинчэлэл хийж байгаа нь үнэ шдээ. Үүнийг ард олон талархан хүлээн авч байгаа. Гэвч зарим нэгэн хүмүүсийн эгдүүцлийг ихээр түрүүлж ийм маягийн нийтлэл бичээд байна.
ЗАРИМДАА АРАЙ Л ИХ ПОПРОНО ШҮҮ. ДУУГАЙ Л ӨӨРИЙНХЭЭ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЧИХГҮЙ БӨӨН ДУУЛИАН БОЛГОНО.
Сайдын ажилд амжилт. Дээдцүүл дотор ганц торойж байгаа нь....